"Гучин дөрөв"

2.4K 257 51
                                    

S.coups's POV

Тэр Сынри гэгч залуу ЖэИныг ЖиДи ахын адилаар Жэнни гэж дуудаж байсан. Магадгүй түүнийг Жэнни гэж дууддаг хүмүүс түүнтэй минь ойр дотно байдаг байх. Эсвэл түүний асуудлыг мэддэг ч юм уу...

"Хэдүүлээ хөгжмийн фестивалиар юугаа хийж хуйхаа майжих уу?"

Морь Сокмин янцгаах адил бусдаасаа асуув.

"Хуйхаа майжаад байх юм байхгүй ээ, чаддаг мэддэгээрээ Shining Diamonds-оо л үзүүлнэ дээ"

Хоши халууцсандаа улайсан царайгаа гараараа сэвэн ус балгалан зогсоно.

"Үгүй шүү, бид шууд нууц хөзрөө дэлгэж болохгүй. Энэ дуу чинь бидний дебют цомгийн хамгийн оргил хэсэг учраас өөр зүйл үзүүлэх хэрэгтэй"

Вүүзи продюсерын хувьд дуугаа урьдчилан хүмүүст хүргэхээс эмээсэн нь энэ байлаа.

"Гэхдээ Вүүзи, юу гээч... харин ч энэ дууг үзүүлсэн нь зөв байх. Хүмүүст таалагдаад бидний дебютийг тэсэн ядан хүлээх ч юм билүү, хэн мэдлээ?"

Жошуа Хошитой санал нэгдэв.

"Жош ахын зөв шүү. Олон нийтэд бидний дуу таалагдвал алдрын зам гэрэлтлээ л гэсэн үг"

Жүн, Минхао хоёр зэрэг амандаа үглэн хоорондоо ирмэлцэнэ.

"Хамгийн чухал нь биднийг хүмүүс таньдаг болно гээд бод доо, гоё уу?"

Дино эгдүүтэй бяцхан гараа хавсран таших нь надад далайн хавыг санагдуулна.

"Тэгээд бидний мөрөөдөл биелэх болно"

Мингюү, Вону хоёр мөн л зэрэг орилцгоон бие биетэйгээ тэврэлдэнэ.

"Та юу гэж бодож байна ахаа?"

Синкван над руу инээмсэглэж ирээд мөрөн дээр минь гараа тавьна.

"Сайхан санаа байна"

Би тэдний энэ их урам хүслийг дэмжиж, саналыг нь зөвшөөрлөө.

"Гэхдээ ахаа? Бид бүтэлгүйтвэл яах вэ?"

Вүүзи түрүүнээс хойш үүнд л санаа зовсон бололтой. Би санаа алдаад түүний хажууд очиж суулаа.

"Бид үзээд алдана. Бид бүтэлгүйтлээ гэхэд дахиад л үзээд алдах ёстой. Хамгийн аймшигтай бүтэлгүйтэл бол хэзээ ч оролдож үзэхгүйгээр бууж өгөх юм. Тиймээс шинэ санаа гаргаж, шинэлэг бүхнийг туршихаас эмээх хэрэггүй, ойлгосон уу?"

Зовнилыг нь багасгахын тулд нуруун дээр нь зөөлөн цохиод дэм өгөхийг хүслээ.

"Хөөх ахаа, наад үгнүүд чинь чихэрлэг бялуунаас ч нялуун байлаа шүү"

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora