"Тавин найм"

2.2K 255 41
                                    

Scoups's POV

Өөрийн уур уцаарыг хянаж чадалгүй бүх цөхрөлт хилэнгээ ЖэИнд гаргачих нь тэр. 

"Намайг тавь Сынчол"

Тэр баруун гараа хойш нь болгохдоо гэдэс рүү хүчтэй цохив. Би түүнийг хичнээн хүчирхэг гэдгийг бараг л мартаж орхижээ. 

ЖэИн өөдөөс минь ширтэнэ. Түүний дотоод сэтгэлийн бухимдал нүүрэн дээр нь тодорч буйг би анзаарлаа. Хавдаж улайсан гараа илэхийг нь хараад би асар их буруутай үйлдэл хийсэн мэт санагдавч залруулахад хэтэрхий оройтсон шүү дээ.

"Би чамд анхааруулсан шүү дээ"

Би аль болох хөндий хүйтнээрээ дуугарахыг хичээж байлаа.

"Тиймээ, тэгээд чи яах юм? Энэ чинь миний бие, би өөрийн хүслээр бүхнийг хийнэ"

Тэр өөдөөс минь гал мэт дүрэлзэн асаж эхлэв.

"Тиймээ, би зөвшөөрч байна. Чи юу хүссэнээ хийж болно!!! Гэхдээ энэ чинь бусдын сэтгэлээр тоглохыг хэлдэг юм уу?"

"Хэзээ, хэний сэтгэлээр тоглочихоов?"

Хүзүүгээ өргөн над руу эгцлэн харахдаа тэр дэндүү өхөөрдөм харагдаж байна. Түүнийг ямар эгдүүтэй бяцхан гэдгийг би бараг л мартчихаж. Тиймээ, би түүний тухай нарийн ширийн зүйлсийг мартаж эхэлж байна. Энэ хэний буруу юм бол? Яагаад?

Одоо л түүний нүднийх нь дор үүссэн том хар хөхрөлтийг харж байна. Түүний хөөрхөн сэргэлэн нүдний гал цог нь хэдийн унтарчээ. Хичнээн шөнө нойргүй хоносон юм бол? Царай алдчихсан хэрнээ тэр үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй гэдэг нь хөдлөшгүй үнэн юм байна. Би үүнтэй санал нэгдлээ.

Толгойд минь эргэлдэх бодлуудаа цэгцлэхийн тулд би толгойгоо сэгсэрлээ.

"Жүжиглэхээ больж үз Жон ЖэИн. Миний хувьд хангалттай"

"Чиний хувьд юу хангалттай гэж? Юу хэлэх гээд байгаа юм Чой Сынчол!!!"

ЖэИны уур хилэн буцалж байгаа нь царайнаас нь илтхэн үзэгдэнэ.

"Чиний худал хуурмаг бүхэн надад хангалттай хүнд туслаа. Чамайг түүнтэй явдагыг чинь би олоод мэдчихсэн шүү дээ ЖэИн. Хөдөлшгүй нотлох баримт хаа сайгүй тархсан байхад битгий мэдэн будилаад бай. Чамайг дэндүү сул дорой харагдуулаад байна. Хүчирхэг чигээрээ бай. Тэр хэрээрээ буруугаа ухаараад надаас холдож үз. Үүнээс илүү гунигтай зүйл сонсмоор байна уу?"

Би түүн рүү чанга чанга дуугарч байхад тэр зүгээр л өөдөөс минь хоосон ширтэнэ.

"Чи! Чи түүнтэй хамт байсан! Үнэн биз дээ??? Миний зөв, тийм үү? БИ ЧАМААС СҮҮЛИЙН УДАА АСУУЖ БАЙНА, ЭНЭ БҮХЭН ЧИНЬ ҮНЭН ЮМ УУ?"

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now