Jennie's POV
Сургуулийн хоолны заал руу Сынчолоор бэлхүүсээ тэврүүлсэн байдалтай орж ирэх биднийг харсан хүн бүр инээмсэглэнэ. Харин хэсэг бүлэг хүмүүс л хоосон харцаар ширтэх ажээ.
Мэдээж Шинби, СоЮн болон тэдний дагуул болсон хүүхэлдэйнүүд. Тэд ойрд надаар оролдохгүй байгаа ч дотроо ямар нэгэн бодол агуулан намайг ангуучлахаар ирнэ гэдгийг мэдэж байна.
"Чи намайг орой бүр Чэёоныг гэрт нь хүргэж өгдгийг мэднэ биз дээ?"
"Мэднэ л дээ... гэхдээ би чамайгаа хүргэж өгмөөр л байна шүү дээ"
Сынчол амны өнцгөө байдгаар нь доошлуулан эрхэлж эхлэв.
"Мэдээж чи хүргэж өгч болно л доо. Гэхдээ Чэёоныг хүргэж өгсний дараа л боломжтой. Түүний аюулгүй байдалд санаа минь их зовдог юм"
"Тэгээд хэн чиний аюулгүй байдлын тухайд санаа тавих юм?"
Сынчолын хурц харцнаас бултаж газар ширтлээ.
"Би өөрөө өөртөө анхаарал тавьж чадах хэмжээний насанд хүрсэн шүү дээ. Дургүй хүргэсэн хүмүүсийг би өөрөө намнах болно"
"Ямар ч хүчирхийлэл байхгүй шүү, залуу бүсгүй минь"
"Өнөөдөр би харин оройтох байх шүү Чол. Хөгжмийн багш Бюнд туслах зүйлс байгаа юм"
Яг үнэндээ хөгжмийн фестивальд л бэлдэх цаг хайж байгаа минь энэ. Сынчолд одоог хүртэл хэлээгүй л байна. Жэксоноос өөр хүн мэдэх ёсгүй.
"Өө тийм үү? Би өнөөдөр битүү бэлтгэлтэй "
"Аан за за"
"Гэхдээ Бюн багш өнөөдөр ирээгүй---"
"Өө хонх дуугарчихлаа. Түр баяртай"
Түүний үгийг таслан хацар дээр нь үнсчхээд анги руу гаа орлоо.
"Гайхалтай!!! Ямар халуун нялуун сайхан юм бэ?"
Ойлгомжтой, Шинби...
"Тийм шүү, гэхдээ чамд бол хэтэрхий шорвог санагддаг байх даа?"
Намайг тайван орхиод өгөөч дээ, гуйж байна...
"Гэхдээ санаж ав!!! Нэг хормын дотор л тэр минийх болно гэдгийг"
Шинби надад ойртож ирээд хуруугаа энгэр дээгүүр минь гүйлгэн харцаараа намайг сонжино.
Түүний бохир сарвууг авч шидчхээд мөрөө гөвөх үйлдэл үзүүлэв.
"Өө ямар гоё юм бэ? Тэр тэгээд хэзээ чиний болох юм бэ? Хэзээ гэдгийг нь мэдэх үү? Хэзээ ч үгүй. Тэр үргэлж миний залуу байх болно"
ВЫ ЧИТАЕТЕ
•••ТАГНУУЛЧ•••
Боевик/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...