Jennie's POV
"Эгчээ та зүгээр үү?"
Дино хажууд ирээд мөрнөөс барих шиг болоход цочсондоо муухай орилчихсонгүй. Түрүүнээс хойш нэг газраа бодол болон зогссон намайг өрөөнд оруулахаар дуудсан нь энэ байжээ.
"Аан зүгээр ээ, сувилагч гараад явчихсан уу?"
"Аль арван минутын өмнө Минагын тариаг дуусгаад гарчихсан, орцгооё"
"З-за"
Тархин дундуураа хүчтэй дэлсүүлээд авчихсан мэт дүйнгэтсэн мэдрэмж өрөөнд ороод тэдэнтэй ярилцахад ч арилсангүй.
"ЖэИн? Дотор чинь эвгүйрхээ юу? Царай чинь бүр цонхийчихож"
Сынчол хөвгүүдээс холдон миний хажууд ирж суугаад гараас минь атгалаа. Би сандарсандаа гараа татаж аваад хөлөрсөн алгаа өмдөндөө арчив.
"Сынчол, дүүгийн чинь эмчилгээг хариуцдаг сувилагчын нэрийг мэдэх үү?"
"Аан Мин Бёл гэдэг юм байна лээ. Эндхийн хамгийн чадварлаг сувилагч гэсэн. Энэ эмнэлэгтээ 10 гаруй жил ажиллаж байгаа гээд захирал эмч нь бидэнд санал болгосон юм"
Миний бүх итгэл найдвар салхинд хийсэн одох мэт санагдав.
Someone's POV
Чой Мина дээр эргэлтээр ирсэн хөөрхөн охин анхаарлыг минь их татлаа. Түүнийг урьд өмнө нь харж байсан ч юм шиг... Ямарваа нэг байдлаар тэр охинтой би уулзаж байсан байх...
Олон үйлчлүүлэгчийнхээ ар гэрийнхэнтэй андуураа биз дээ... Жилийн өмнө эмчлүүлсэн Ким Чанмины эгч ч билүү? эсвэл хажуу айлын Хан өвөөгийн ач охин ч билүү?... Гэхдээ л үгээр тайлбарлаж боломгүй хачин мэдрэмж мэдрэгдээд байх юм.
Өөрийнхөө утгагүй олон бодлоо арилгахын тулд нүдээ аньж урт амьсгал авж гаргалаа. Цааш эмчилгээний тэргээ түрж алхсаар тарианы өрөөнд оруулж тавьчхаад сувилагч нарын өрөө рүү явав. Үдийн хоолны цаг аль хэдийн болчихож.
Цүнхээ аваад эмнэлгээс гарч хүүгээ авахаар машинаа асаан хөдөллөө.
---------------------
Jennie's POV
"Би эрт харьлаа шүү, баяртай залуусаа"
Эмнэлгийг орхисны дараа ямар ч зорилгогүй хаашаа ч юм алхалж эхлэв. Аюулгүй байдлыг бодож нүүрэндээ маскаа зүүлээ.
Тэр эмэгтэй ээжтэй минь ямар адилхан юм бэ? Нэр нь л өөр болохоос л яг л миний ээжийн дүр төрх... Гэхдээ овог нь бидэнтэй ижилхэн юм. Би түүний хувийн мэдээллийг судлах хэрэгтэй юу? Үгүй юм байна, би хэн нэгний хувийн эрх чөлөөнд халдаж эрхгүй шүү дээ. Хэдий тагнуулч ч гэлээ гэмгүй амьдарч байгаа эмэгтэйн тухай дур мэдэн мэдээлэл авч болохгүй. Гэхдээ ноён ВаяЖид хэлээд үздэг ч юм билүү? Надад шалтгаан байгаа шүү дээ...
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...