Jennie's POV
Мин Юнги? Мин Юнги? Мин Юнги? Мин Хёнсо? Мин Юнги Хёнсо? Мин овогт Юнги гэгч хүн?
Байз... Энэ чинь Хёнсо ахын минь албан ёсны бүртгэлтэй нэр нь байна шүү дээ. Анх бага сургуулийн 1р ангид ордог жил нь бичиг баримтын будилаан гарснаас болоод нэрээ солиулж байсан юм байна. Анх аав минь Мин Хёнсо гэх нэрийг хайрласан ч хариуцлагагүй хүмүүсийн балгаар Мин Юнги гээд бичигдчихсэн шүү дээ. Гэвч бид үргэлж Хёнсо гэж дуудсаар байгаад дадчихсан байсан юм.
Өө бурхан минь, би одоо л санаж байна. Миний ахын нэр Мин Юнги болчихсон шүү дээ. Би яагаад өдийг хүртэл Мин Хёнсо нэрээр нь хайгаад байсан юм бэ? Гэнэтийн цочролоос болоод ахынхаа нэрийг хүртэл мартлаа гэж үү? Дурсамжынхаа хаанаас ч эрсэн Хёнсо л гэж санаснаас биш, нэг ч удаа Юнги гэж бодож үзсэнгүй гэж үү?
Мин Юнги гэх нэрний тухай хоёр өдөр бодож суулаа. Би тийм нэртэй хүмүүсийг судлах ёстой юу? Солонгос улсад хэдэн мянгаараа байх энэ нэр миний хувьд хамгийн үнэтэй хүний минь алдар нэр болчихлоо.
Жэксонтой тэр орой хар дарсан дуудлага хүлээж авсан талаараа ярилцах хэрэгтэй юм болов уу? Жэксон надад туслах нь тодорхой л доо. Яах ёстой вэ??
Үгүй юм байна, би энэ асуудлыг өөрөө бие дааж шийдвэрлэнэ. Энэ мөчийг би 10 жил хүлээсэн, би үүний тулд л бэлтгэгдсэн. Би дахиж ахынхаа царайг харах л болно.
Аа хараал идэг, толгой задрах нь ээ. Бүх зүйл хэзээнээс ийм адармаатай болчихсон юм бэ?
Орноосоо босоод хөгжмийн дэвтрээ нээж үзлээ. Дэлхий дээр ганцхан хувь үлдсэн гэр бүлийнхээ аз жаргалаар дүүрэн инээмсэглэж авахуулсан хуучны гэрэл зургийг ширтэнэ. Дахиж уйлахгүй гэж өөртөө амалсан ч хяналтгүй урсах нулимсыг яалтай ч билээ.
"Хэзээг хүртэл вэ ааваа? Хэзээг хүртэл вэ ээжээ? Хэзээг хүртэл вэ ахаа? Хэзээг хүртэл вэ дүү минь? Намайг хэтэрхий их удаж байгаад уучлаарай. Ааваа, ээжээ... Охин нь хүчирхэг эмэгтэй болж өссөн, одоо байгаагаасаа ч илүү хүчтэй болох болно. Ахаа... би таныхаа зангиаг өлхөн зангидчих мундаг дүү болсон. Жину минь... чамдаа хоол хийж өгөх чадалтай том эгч болчихсон шүү дээ. Би дутууг гүйцээж, хоосонг дүүргэж чадах нэгэн болчхоод хорвоо ертөнцөд гайхуулмаар байхад та нар минь хаана нуугдаад байгаа юм бэ???"
Аманд шорвог шингэн амтагдана. Цурхиран уйлах надад амьсгаа авах ч хүсэл байсангүй. Дусал нулимс зурган дээр буухад хурдхан ханцуйгаараа шуударч арчаад зургийг эцсийн удаа харж байгаа мэт ширтэнэ. Дахиж хэзээ ч мартахгүйгээр тэднийхээ дүр төрхийг сэтгэлдээ сийлэхийг хүснэ.
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...
