"Тав"

3K 313 13
                                    

Jennie's POV

Би инээхээ гэнэт зогсоож, тэдэн рүү яг л олзоо харж буй араатан адил ширтэж эхэлсэн юм.

"Тоглоом одоо л эхэлж байна"

Залуус миний байгаа байдал өөрчлөгдөхөд гайхан харцгаана. Тийм ээ, өшөө илүү гайх. Гэхдээ төд удалгүй тэд хоорондоо харц солилцоод намайг 2 талаас минь барьж авлаа.

"Буруу хөдөлгөөн, маш буруу хөдөлгөөн байлаа"

Миний нүд улангасч, гарын судас гүрийж эхэлсэн юм. Би зүүн талдаа байсан залууг түлхээд надаас холдох үед нь хөлөөрөө тийрч унагаах зуур нөгөөхийн учрыг олохоор баруун тийш эргэлээ.

Хөлийн шилбэ рүү нь хүчтэй өшиглөхөд тэр ёолон доош суулаа. Дараа шанаанд нь хүртэх ёстой цохилтыг нь явуулснаар тэр босох ч чадалгүй болов.

Түрүүхэн унасан нэг нь босч ирэхдээ халааснаасаа хутга гарган дайраад миний зүүн гарыг маш гүн зүсчихлээ.

"Чи энэ үйлдлээрээ намайг улам уурлуулахад хүргэлээ"

Уурандаа тэр залууг хажуу тийш савахад тэр хана мөргөөд уначихав. Шанаадуулсан залуу хариу барихыг хүссэндээ эрүү рүү минь өшиглөхөд аз болж тэнцвэрээ хадгалах чадвар минь намайг бат бөх хана мэт зогсож үлдэхэд тусалсан юм.

Тэдэнтэй хангалттай зууралдсан гэж бодсон учир би салхины сэвшээ адил шаламгай хөдлөөд хоёуланг нь боолтонд оруулан сөхрүүллээ.

"Одоо надад бусад чинь хаана байгааг хэлээч?"

"Э-энд зөвхөн б-бид хоёр л ажилладаг юм"

Бяцхан худалчууд. Би боолтоо улам чангалахад тэд амь аврахыг гуйн тийчлэнэ.

"Битгий худлаа ярь. Толгойлогч чинь хэн болохыг надад хэл. Эсвэл өчүүхэн амьдралдаа баяртай гэж хэлээрэй"

"Бид олуулаа. Бид хаа сайгүй байгаа"

Тэднийг амь гуйн орилж байхад миний зүүн гарнаас цус дусалсаар л байна.

"БИ ХААНА ГЭЖ АСУУГААД БАЙНА?"

"Гукдоны Луут гудамж"

Би уртаар санаа алдаад тэднийг тавиад шархадсан гараа дарсаар тэндээс холдохыг илүүд үзлээ.

Хэн нэгний сүүдэр ойртож ирээд намайг цохих гэж байгааг мэдээд өрсөж бултаад хажууханд байх том чулууг шидчихлээ. Тэдний нэгийнх нь толгойноос нь цус олгойдон урсана.

"Битгий надаар оролд"

Цүнхээ үүрээд гэртээ харихаар явлаа. Гэмтсэн гар минь хорсож өвдөнө, гэхдээ энэ надад юу ч биш.

Someone's POV

Гэртээ харихаар явж байтал сургуулийн ар хавиас "БИ ХААНА ГЭЖ АСУУГААД БАЙНА?" гэх дуу сонсдох шиг болов.

Хэн нэгний асуудалд хошуу дүрнэ гэдэг онцгүй хэрэг ч гэсэн энэ удаад заавал харах ёстой мэт санагдан дуу гарсан зүг чадах ядахаараа хурдан гүйж очиход нэг охин хоёр гараараа хоёр залуугын хоолойг нь боогоод өмнөө сөгдүүлчихсэн байгаа дүр зураг угтлаа.

"Юу вэ? Яаж охин хүүхэд ингэж чаддаг байна аа?"

Залуус амьсгал ч авч чадахгүй ярвайж байх үед тэднийг сайн ажиглавал нэг нь манай ангийн хүүхэд байх нь тэр. И Минхюг бас... Юүк Сонжэ? Хэнхэгүүд?

Охин хүссэн хариултаа авсан бололтой эргэж хараад явлаа. Түүний царай надад одоо харагдаж эхэлсэн учир танихад амар байв. Энэ чинь өдрийн хоолны цагаар Шинбитэй асуудал үүсгэсэн охин байна шүү дээ.

Намайг бодолдоо дарагдан зогсож байхад нүд ирмэхийн зуур Минхюг босч ирээд түүнийг цохих гэсэн боловч шинэ охин бултаад хажуудах том чулуугаа шидэхэд Минхюгын толгойг оночихлоо. Сонжэ гүйж ирээд Минхюгын хажууд очин ямар нэгэн зүйл хэлэн шулганах бол тэр охин юу ч болоогүй юм шиг яваад өглөө.

"Би эрэгтэй ч гэсэн ингэж хурдан хөдөлж чадахгүй шүү дээ. Энэ охин хэн юм бэ?"

Тэр ч сонирхолтой юм аа.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now