"Тавин долоо"

1.9K 239 39
                                    

Jennie's POV

(Мина гэнэтийн халдлагад өртсөн өдрөөс арван долоон хоногийн дараа, @allkpop сайтанд худал мэдээлэл гарсан долоо хоногт)

Сургуулийн хаалгаар оров уу үгүй юу бүх сурагчид над руу зааж, заримдаа хаа нэг чичилж байхтай таарав. Тэд бүгд миний талаар ямар нэгэн зүйл ярьж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэднийг үл тоогоод шүүгээ рүү гээ явахаар эргэв. Агентлаг дээрээ хонож өнжин байж Минагын хэргийн талаар судлах зүйл байсан учраас сүүлийн гурван хоногт нэг хором ч цурам хийсэнгүй. Үүнээс болоод нүд бүлцийн хавдаж, хүн харахын эцэсгүй болжээ.

Өнгөрсөн хоёр долоо хоногын турш хичээлээ тарсны дараа энд тэнд цагийн ажил хийж, агентлагаас зээлсэн 10 сая воны өрөө дарахыг хичээж байна. Мэдээж Жэксон надад тусалж байгаа ч бид хоёрын ажиллаж олсон цалин хаа ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. 

Өнөөдөр гуравдахь өдөр. Яагаад ч юм би лхагва гарагыг үзэн яддаг. Ямар нэг азгүйтэл, осол бэртэл зөвхөн энэ өдөр л ирдэг нь хачирхалтай. Магадгүй миний азгүй өдөр байх.

Шүүгээнээс англи хэлний ном дэвтэрээ авчхаад эргэж хараад өөрийн эрхгүй санаа алдчихав. Яалт ч үгүй азгүй өдөр юм байна.

Им Шинби бас түүний минион дагалдагчид. Би дотор сэтгэлдээ тэднийг алаад хаячихмаар байвч хуулиар хориотой учраас өөрийгөө хорихоос өөр арга алга. Би үнэхээр ядарч байна. Тэдний муур, хулганы дүрд хувирах тоглоомноос ч, тэдний заваан царайнаас ч хүртэл... Би тэдэнтэй ахиж маргалдахгүй байхыг хүссэн, учир нь Шинби үнэхээр Минаг хөнөөх гэж оролдсон бол түүнийг батлах хүртлээ түүнд сэжиг авахуулж болохгүй.

"Сайн уу араар тавигчаа?"

Шинбигийн хэлсэн үгэнд баруун хөмсөг минь өөрийн эрхгүй өргөгдөх нь тэр. Араар тавигч???

"Хүссэнээрээ дууд"

Би амандаа ийнхүү бувтнаад тэдний хажуугаар зөрөн гарав.

"Чи энэ сургуульд сурах эрхгүй, хогийн амьтан"

Би байрандаа зогсоод тэдэн рүү эргэж харахад тэд нүүрэндээ ялалтын инээмсэглэл тодруулж байв.

"Бүхнийг мэддэг юм шиг чалчихаа больж үз"

Би хоёр гараа урдаа зөрүүлэн барив.

"Үгүй шүү, бид бүгдийг мэднэ. Биднээс гадна энэ сургуулийн хүн бүр чамайг ямар хүн гэдгийг мэднэ"

•••ТАГНУУЛЧ•••Donde viven las historias. Descúbrelo ahora