"Хорин нэг"

2.4K 253 20
                                    

S.coups's POV

"За тэгэхээр эхлээд... Би ЖэИныг Минхюг, Сонжэ хоёрыг үхтэл нь зодчхоод толгойлогч нь хаана байгааг байцааж байхыг харсан. Дараа нь Сокмин, Минхао, Мингюү гурав тэднийг дахин болгож өгч байхыг бас жаахан охинг аварч байхыг харсан гэсэн. Тэгээд хэдэн хоногын дараа ЖэИныг Жэксонтой хамт клуб орж байхыг харсан. Долоохон хоногын өмнө гэрийнхээ үүдэнд 2 залууг бараг л алчихалгүй тулалдаад Жэксон, Самүэл хоёрыг аварч байхыг харсан. Хоёр өдрийн өмнө хэдэн залууст баригдах гэж байхдаа бидэн дээр ирж нуугдсан. Чи ер нь хэн юм бэ ЖэИн? Би чамд яагаад ингэж ихээр дурлана вэ?"

"Ахаа, бурхан минь гэж"

Намайг Вернон дуудаж байх шиг байна.

"Эцэст нь бурхан миний хүслийг сонсдог л юм байна"

Би Вернон руу муухай харахад тэр гараа нүдний өмнө савчууллаа.

"Би таныг 897749284974748932 удаа дуудаж байхад та зүгээр л хоосон шал ширтээд байх юм?"

"Уучлаарай"

"Хоши ах таныг дуудуулсан"

"Яагаад?"

"Мэдэхгүй ээ, алив хурдлаа. Хоши ах үнэхээр ууртай байсан"

Би санаа алдаад бослоо. Бүжгийн бэлтгэлийн дундуур толгойгоо хэсэг ч болов амраахаар гарсан минь энэ байв.

"Яасан Хоши?"

Буйдан дээр доошоо харан толгойгоо барин суух Хошигын өмнө очоод би завьлан суулаа.

"Ахаа, та бидний дебют өдөр ойртож байгааг мэдэж байгаа юу??"

"Мэдээж"

"Тэгвэл та яагаад юунд ч анхаарал хандуулахгүй байгаа юм бэ? Таны бүжгийн гүйцэтгэл өмнөх үеүдээ бодвол хамаагүй сулраад байна. Та маш их алдаж байна"

Тэр уруулаа хазлан уураа хянахыг хичээж байгаа бололтой.

Бэлтгэлээ хийж байсан бусад гишүүд Хошигын над руу уурлаж байгааг хараад цочирдсон бололтой тэр дороо хийж байсан зүйлээ орхиж биднийг тойрон зогслоо.

"Намайг уучлаарай Хоши. Би үнэхээр их стрессдэж байна. Миний охин дүүд эмчилгээнд нь зориулагдах мөнгө хэрэгтэй байгаа. Гэтэл би төлж дийлэхгүй байна шүү дээ"

Миний дүү хоёр жилийн өмнө автомашины осолд орсноор хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж одоо тэргэнцэр дээр сууж өдөр хоногыг өнгөрөөдөг юм.

•••ТАГНУУЛЧ•••Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang