(Энэ хэсэгт гарах үйл явдал дурсамж маягаар бичигдсэн болно)
{Flashback from Third POV}
Чан Сүжи бол Бусаны хамгийн баян охин. Нэр хүндтэй гэр бүлийн удам залгах ганц үр нь болж мэндэлсэн Сүжи сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн нэгэн билээ.
Алдаж болохгүй арван найман насыг дөнгөж шүргэж буй үзэсгэлэнт охины хайрт эцэг эх гэнэтхэн амиа алдана.
Тэр эцэг эхээ хэдхэн хормын дотор ямар ч шалтгаангүйгээр дэлхийгээс үгүй болох учиргүй гэж үзнэ. Учир нь замын осол болсон газраас эцэг эхийнх нь машинаас холгүйхэн өөр машины тоормослосон ул мөр үлдсэн байсан тул түүнд тун сэжигтэй санагдана.
Сүжи ослыг зохион байгуулалттай гэмт хэрэг байсан гэх өөрийн таамагтаа итгэж, ямар нэг сэжүүр хайхаар эрэлдээ гарна.
Өдөр бүр хараалт нарийн зам дээр очиж, өчүүхэн жижиг зүйлсийг ч алгасалгүй бие дааж мөрдөж эхлэнэ.
Зуны нэгэн налгар өдөр Сүжиг хэрэг болсон газрын эргэн тойрныг шалгаж явахад "Машин эвдэрчихлээ, түрээд өгөхгүй биз?" хэмээн Им Жэно гэх залуу тусламж хүсдэг.
Сүжи тусархуу охин байсан учраас татгалзах зүйлгүй машиныг нь асааж, эвдрэлийг нь засахад тусласан бөгөөд энэ үед тэр хоёрын дунд оч мэт холбоо үүсэхийг Сүжи мэдэрсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тутам тэд бие биендээ татагдаж, бие биенийгээ хайрлалцаж эхэллээ.
Им Жэног нэг хүүтэйг мөн эхнэр нь төрөхийн хүндрэлээс болж нас барсныг мэдээд Сүжи түүнийг өрөвддөг. Дурлал хүнийг сохолдог гэгчээр Сүжи ямар харалган болчихсоноо ойлголгүй явсаар Жэногын гэрлэх саналыг 20 насандаа зөвшөөрч, Жэжин хэмээх 2 настай дагавар хүүтэй болжээ. Сүжи дагавар хүүгээ хүнийх гэж гололгүйгээр чин сэтгэлээсээ асарч, эхийнхээ халуун уураг сүүг ч амлаж амжаагүй өрөвдөлтэй нялх үрдээ өдөр ирэх тутам дэндүү хайртай болсоор л...
2 жилийн дараа Сүжи санамсаргүй байдлаар Жэногын хүрэмний халааснаас олсон захидлаас Им Жэног хууль бус хар тамхины наймаачин гэдгийг олж мэднэ.
Жэно өдөр бүр оройтож гэртээ ирнэ. Тэр Сүжигийн мөнгийг өөрийн дураар зугаа цэнгэлд үрж, охид хүүхнүүдтэй зугаацна. Жэжин тухайн үед 4 настай байсан ч үеийнхэндээ баймгүй зэрлэг авиртай хэрцгий нэгэн болж хүмүүжиж байгааг хэн хэн ч таамагласангүй.
Сүжи өөрийнх нь эд хөрөнгийг хаа хамаагүй цацах залуугаас залхаж эхлэнэ. Өдөр бүр цамцан дээрээ уруулын будгийн толботой, нялуун сүрчиг ханхлуулсаар ирэх залуугаас зугтахыг хүсч байлаа. Жэно Сүжигийн хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс хэрэглэж дуусаад хадгаламж руу нь шунахайран дайрах нь олширчээ.
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...