"Гучин найм"

2.3K 251 54
                                    

Jennie's POV

Дахин нэг долоо хоног өнгөрчээ.

Сынчолтой хийх дараагийн болзоондоо бэлдэн зогсох би ойрын үед дэндүү их өөрчлөгдчихөж.

Өнгөрсөн долоо хоногын цаг бүрт Сынчол намайг хайрладаг гэдгээ илэрхийлсэн юм. Хэдийгээр бэлтгэлтэй үедээ надтай ярих ч завгүй байдаг хэрнээ тэр яаж ийж байгаад уулзах цаг гаргадаг нь өхөөрдөм.

Надтай уулзахгүй байсан ч болно гэдгийг хэллээ ч тэр миний үгийг хүлээж авах биш дээ. Ямар ч байсан Сынчолд өөр охин хайрлах цаг хангалтгүй учраас миний санаа зовдоггүй юм. Бид бие биенийгээ хайрлаж байгаа хором мөч бүхэнд түүнтэй л хамт байвал бусад нь надад хүртээлгүй.

Түүнийг миний найз залуу болсонд би маш их баяртай байна. Мэдээж Шинби болон түүний найзууд намайг өдсөн хэвээр байгаа ч... надад миний залуу байгаа юм чинь тэд нар яаж ч чадахгүй.

Гэхдээ одоог хүртэл нэг зүйл санааг минь зовоосоор л байна.

Би түүнд жинхэнэ өөрийнхөө тухай хэлж чадахгүй нь.

Сынчол намайг Мин Жэнни гэдгийг мэдэхгүй. Тэр Мин Жэннигийн оронд Жон ЖэИнд хайртай болсон гэдгээ ч анзаараагүй.

Тэр намайг тагнуулч гэдгийг ч мэдэхгүй. Надад үнэхээр хүндхэн санагдаж байна.

Надаас болж түүнд болон хөвгүүдэд муу зүйлс тохиолдоосой гэж хүсэхгүй байна. Дебют нь ойртож буй эдгээр өдрүүдэд би тэдний жаргах замын садаа нь баймааргүй байна.

Тагнуулын ерөнхий агентлагын гишүүд хэрхэн Ну Ханвүг барих талаар төлөвлөгөө боловсруулж байгаа. Мэдээж би түүний гол дайсан учраас түүнийг баривчлахад миний тус хэрэг болох нь зайлшгүй.

Сынчолоос мессеж ирэх хүртэл элдвийг бодсоор цаг хугацаа хэрхэн хурдан өнгөрснийг ч анзаарсангүй. Утсаа атгаж босоод зээлийн картаа халааслаад өрөөнөөс гарахаас өмнө өөрийгөө нэг сайн тольдоод авлаа.

Гэрт хэн ч байхгүй учраас гэрээ цоожлоод кафе руу явав. Жэксон, авга ах хоёр агентлаг дээр хуралтай байгаа сурагтай.

Кафен хаалгаар ороход Сынчол булангийн ширээнд суучихсан байв. Хонх жингэнүүлэн орж ирсэн намайг хармагцаа над руу даллав. Түүний урдаас харж суух намайг тас ширтсэнийх нь үр дүнд хацар минь байдгаараа улайчихлаа.

Миний ичиж ягаарсан хацрыг Сынчол зүүн гараараа зөөлөн илнэ.

"Миний ЖэИн ичээд байгаа юм уу?"

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now