"Зургаа"

3.4K 309 36
                                    

Jennie's POV

Намайг гэртээ ирэхэд авга болон Жэксон хоёр уулга алдсаар угтаж авлаа. Тэд над дээр гүйж ирээд "Гүнжхэн минь, чамд юу тохиолдоо вэ?" гэж санаа зовнингуй асууна.

"Би санамсаргүй явж байгаад хоёр хөвгүүд хар тамхи зарж байхыг харчихсан юм. Бид зодолдоод би дийлсэн. Би бусдыг нь хаана байгааг асуухад Гукдоны Луут гудамж гэсэн"

Би болсон бүх зүйлсийг нэгийг ч орхилгүй тэдэнд ярьж өглөө.

Тэд бүгдийг ойлгосон бололтой надад юу ч хэлсэнгүй. Би санаа алдаад өрөө рүү гээ явлаа. Урсаад хатчихсан цусыг цэвэрлэх хэрэгтэй.

"Жэнни?"

"За?"

"Чи яаж байгаад гараа гэмтээчихсэн юм бэ?"

Жэксон өрөөнд ирээд шархадсан гарыг минь заан хэллээ.

"Зодооны үеэр л. Тэднийг нэг нь хутгатай байсныг би анзааралгүй өртчихсөн юм"

Жэксон надад юу ч хэлэлгүй эмийн хайрцаг авчраад миний хажууд суулаа. Тэр нямбай гэгч нь шархыг минь цэвэрлэж байхдаа ахын хайрыг надад мэдрүүлж байсан юм. Тэр заримдаа хэтэрхий тэнэг үйлдлүүд гаргадаг ч тэр миний ах шүү дээ. Бид хоёул сэтгэлээ илэрхийлэхдээ муу хүмүүс. Тиймдээ ч бие биендээ хайртай гэдгээ хэзээ ч хэлж байгаагүй юм.

Чимээгүйхэн цэвэр боолтоор боож дуусчхаад над руу ширтэнгээ "Болгоомжтой бай Жэнни. Аюул хэзээд чамайг отож байх болно. Анхааралтай байдал хамгийн чухал" гэчхээд гараад явчихав.

Би өнөөдөр болсон бүх зүйлсийг мартахыг хичээн өвчин намдаагч эмнээс нэгийг уучхаад орондоо орон пикачугаа тэврээд унтахыг хичээлээ.

Өглөө босохдоо би хэнээр ч дуудуулаагүй юм. Учир нь гар минь унтахын аргагүй өвдөж байсан учраас эртлэн босоод авга, Жэксон хоёрт өглөөний цай бэлдэхээр гал тогоо руу явлаа. Би хоол хийх дургүй, хийхдээ тулвал ховорхон үед л хийдэг юм. Гэхдээ энэ удаад зүгээр л халамжтай охин болмоор санагдлаа.

Хүн бүрт талх шараад зогсож байтал Жүнсү авга эвшээлгэсээр өрөөнөөсөө гарч ирж байна. Намайг хараад цочирдсон бололтой хэсэг чимээгүй байж байснаа өөдөөс минь эрхий хуруугаа гозойлгон инээгээд буйдан дээрээ суулаа.

Өглөөний цайндаа гурвуулаа цайлчхаад авга ах аяга тавгаа угаахаар үлдсэн бол Жэксон бид хоёр дээш миний өрөө рүү явсан юм. Жэксон гарны боолтыг шинээр сольж өгөөд үсийг минь дээш шууж боолоо. Надад цайвар цэнхэр бариу өмд, хар цамц сонгож өгөөд саравчтай малгайтай явахыг сануулаад өрөөнөөс гарав.

•••ТАГНУУЛЧ•••Wo Geschichten leben. Entdecke jetzt