"Хорь"

2.4K 259 27
                                    

Jennie's POV

Бид хичээлдээ явалгүй долоо хонолоо. Би Seventeen-ы залуусыг харалгүй бүтэн долоо хоночихож. Бид энд ирснээс хойш бас л долоо хоносон.

Жэксон тэр шөнөжингөө ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн. Самүэл биеийнхээ 10 гаруй хувийн цусаа алдчихсан байсан ба түүний цусны бүлэг ховор учраас бид найдлага тавин хүлээх л үлдсэн.

Харин Жүнсү ах тэр үед ажил дээрээ байсан гэсэн.

Мэдээж авга ахын хоолойг дуурайлгасан хуурамч утасны дуудлагаар биднийг хуурсан. Би мэдэж байсан. Тэд хэн нэгний хоолойг Жүнсү ахын хоолой руу хувиргаад утсаар яриулсан байх.

Би үнэхээр туйлдаж байна. Жэксон, Самүэл хоёрыгоо хурдан тэнхрээсэй гэж залбирч сууна. Маргааш амралтын өдөр учраас бид гэр рүү гээ харьж болох байх.

Энэ удаад надад хэцүү даалгавар оноогджээ. Манай агентлаг хэдэн хоногтоо намайг ах, дүү хоёртоо л анхаарал тавихыг санал болгосон. Бурхандаа талархая. Миний амьдарч байсан өрөөнд тэр хоёр амрах зуур би тэднийг ажиглан сууж байна.

Энэ өрөө бол агентлагын албан ёсны тагнуулч бүрт тусгайлан зориулсан хувийн орон зай. Тиймээс миний өрөө бусдынхыг бодвол хамаагүй тухтай бас том зайтай учраас бид энд байрлаж байгаа.

*хаалга онгойх*

Би үүдний хэсэгт хараагаа шилжүүлвэл захирал ирсэн байлаа. Би хурдан босоод тэрэнтэй мэндэлсэн юм.

"Тэгэхээр Жэксон, Самүэл хоёр хэр байна даа?"

Заримдаа захирал их аймшигтай хүн шиг байдаг ч хааяа сайхан сэтгэлтэй болчихдог юм.

"Тэд сайжирч байгаа эрхэмээ"

"Энэ удаа юу болсныг яриач?"

"Тэд авга ахын хоолойг дуурайлган хуурамч дуудлага хийж, биднийг сургууль дээр ир гэж тушаасан. Би эхэндээ итгээд гүйж байсан ч замынхаа дунд гэнэт зогсчихсон. Учир нь Жүнсү авга эндхийн хамгийн чадварлаг нэгэн гэдгийг санасан хэрэг л дээ"

"Тэгээд?"

"Урхи гэдгийг мэдээд Жэксон бид хоёр Самүэлыг авахаар буцаад гэр рүү гээ гүйсэн. Тэдний залуус Самүэлыг авч явах гэж байсан юм. Магадгүй Самүэлыг барьцаанд авах гэж байсан байх"

"Бид хамгаалалтаа сайжруулж, аюулгүй байдлаа чангатгах хэрэгтэй. Өөдгүй амьтад хэрээс хэтэрч байна. Мин Жэнни, би чамд эцэг эхэд чинь яаж итгэдэг байсан шигээ итгэдэг юм шүү"

•••ТАГНУУЛЧ•••Donde viven las historias. Descúbrelo ahora