"Найм"

3.1K 289 26
                                    

Third POV

"Залуусаа зочны өрөөндөө цуглараарай!"

Сынчол гишүүдээ дуудна. Тэд удахгүй 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр Pledis Entertainment-н нэр дор "Seventeen" хамтлагт дебютээ хийх гэж байгаа билээ.

"Бас яасан бэ ахаа?"

"Би унтаж байна шүү дээ"

"Би Сокмин ахыг тоглоомоор бараг л хожиж байсан шүү дээ"

"Үгүй дээ, би бол тоглоомын хаан. Чи намайг яасан ч барахгүй шүү Синкван"

"Би бараг л дуугаа бичиж дуусгах гэж байна шүү дээ, юу болсон юм бэ?"

"Усанд орж байгаа хүнийг дуудах чинь ариун явдал уу?"

Бүгд өрөөнөөсөө үглэсээр цуглаж дуусахад ахлагч тэднийг эхлээд суухыг хүсээд яриагаа эхлэв. Тэд шалан дээр зэрэгцэн суух бол гагцхүү Сынчол л өөдөөс нь хараад буйдан дээр суух ажээ.

"Өнгөрсөн долоо хоногт бид сагсдаж дуусаад амарч байхад би бие засах гээд явсныг санаж байна уу? Би тийшээ явах замдаа ЖэИныг харсан юм. Тэр хоёр залуустай зодолдохыг хараад би нүдэндээ ч итгээгүй. Нэг нь манай ангийн Минхюг, нөгөөх нь сургуулийн алдартай хэнхэг Сонжэ. Тэгээд би тэднийг Гукдоны Луут гудамж гэх газрын талаах ярихыг сонссон. Би ийм газар байдаг гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Үүнийг л хэлэх гэж дуудсанд уучлаарай, гэхдээ би дотроо бодоод явж чадсангүй. Та нартай хуваалцвал ямар нэг гарц олно гэдэгт найдаж байна"

"Юу? Сонжэ тэнэг үү? Ээ ахаа та буруу харсан байхаа. Тэр чинь хорхойд ч хоргүй гүлдийсэн амьтан байдаг биз дээ?"

"Минхюг ч бас зодолдож чаддаг юм шиг харагддаггүй шүү дээ"

Сынчол тэдний шуугианыг таслан үргэлжлүүллээ.

"ЖэИн маш их ууртай байсан. Би нэг л зүйлийг баттай мэдэж байгаа. ЖэИны гарнаас цус алдаж байсан. Та нар тэрийг урт ханцуйтай цамц өмссөн байхыг харсан биз дээ? Тэр гараа нуухын тулд л өмссөн байх. Тэр Минхюг, Сонжэ хоёрыг бараг ухаан алдтал нь гөвшөөд эцэст нь Минхюгын толгойг том чулуугаар онож гэмтээгээд энэ бүхэн дууссан"

"Вуав эгч ч янзтай юм аа"

Диногын нүд нь гялалзаад л ирэх нь тэр.

"Тэгээд л энэ Минхюгын малгай өмсөж байсан шалтгаан нь байж"

Вүүзи эрүүгээ майжин бодолд автан сууна.

"Үнэндээ ахаа..."

Сокмин, Минхао ба Мингюү зэрэг ямар нэгэн зүйл хэлэх гэсэн мэт дуугараад бие бие рүү гээ харц чулуудна.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now