Jennie's POV
Бид хүрч чадах хурдын хязгаартаа тулган гүйж байсан юм. Одоо хэдхэн метр гүйчихвэл сургуулийн бараа харагдах нь. Намайг түрүүнээс хойш байнга зовоож байсан сонин мэдрэмжинд хөтлөгдөөд би гэнэт зогсчихлоо.
"Яасан бэ Жэнни? Хурдал, ингэж зогсох цаг биш шүү дээ"
Жэксон арагшаа харан над дээр хүрч ирээд гараас татан хамт явах гэж оролдоно.
"Үгүй ээ Жэк, намайг сонс. Энэ бүхэн нэг л биш байгааг анзаарахгүй байна уу?"
"Өө бурхан минь, үгүй ээ энд бүх юм зөв байна. Аливээ хурдан гүйгээд өгөөч дээ, миний аав тэнд байгааг би мэдэж байна"
"Дуугүй намайг сонсоотох. Жүнсү ах агентлагынхаа хамгийн шилдэг тагнуулч тийм биз??"
Жэксон үүнийг сонсоод газарт хадагдсан мэт хөдөлгөөнгүй болсноо над руу том нүдэлж хараад толгой дохилоо.
"Миний бодлоор энэ урхи байх. Гүн гүнзгий урхи. Бид Самүэл руу очих хэрэгтэй. Биднийг энд дуудаж ирүүлчхээд дүүг минь яачихсан ч юм билээ"
Жэксон бид хоёр буцаад гэр рүү гээ яарсан юм. Жаахан Самүэлд минь муу юм тохиолдоогүй л байгаасай.
S.coups's POV
"Ахаа хурдлалдаа, та үнэхээр удаан юм"
Синкван эргэж хараад над руу үглэхэд би зүгээр л санаа алдлаа.
"Би ядраад байна аа, чи үнэхээр удаан хөдөлгөөнтэй гэдгээ мэдэх үү?"
Жонхан шанааг нь даган урсах хөлсөө арчин хажууд минь зогсоно.
Бид сагсны бэлтгэлээ дуусгачхаад харихаар явцгааж байна. Гишүүд минь хүнд хэцүү бэлтгэл сургуулилт, хэтэрхий төгс байдлыг шаардах манай компаны захиралыг ядарсандаа буруутган үглэцгээнэ.
Бид замд тааралдах амттанын дэлгүүрээс шоколадтай зайрмаг авахаар зогсож байтал бидний танил хоёр хүн сургуулийн хажууханд хурдтай гүйж ирээд гэнэт зогсох нь тэр.
"Хүүе залуусаа, тэд ЖэИн бас Жэксон ах биш үү?"
"Тийм байна, гэхдээ яагаад гэнэт зогсчихов??"
Бид хурдхан дэлгүүрийн ард орж нуугдан тэдний яриаг чагнахаар боллоо.
"Яасан бэ Жэнни? Хурдал, ингэж зогсох цаг биш шүү дээ"
Жэнни?? Хэн ЖэИн уу?
"Жэнни гэж хэн юм бэ?"
Сокмин гэнэт босоод орилох гэж байхад Жошуа түүнийг тэр даруй доош нь татаж суулгалаа.

ŞİMDİ OKUDUĞUN
•••ТАГНУУЛЧ•••
Aksiyon/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...