Jennie's POV
"Эгчээ?"
Ямар нэг зүйл хацрыг минь хатгахыг мэдрэнэ.
"Эгчээ?"
Нөгөөх зүйл дахин намайг хатгав.
"Эгчээ?"
Энэ удаад миний гэмтэлтэй гаран дээр хүнд зүйл дарсан учраас өвдсөндөө орилж босч ирлээ.
"Өө намайг уучлаарай, намайг үнэхээр их уучлаарай эгчээ"
Мэдээж Самүэл л байж таараа.
"Үгүй дээ, энэ зүгээр"
Би муухай харахгүй байхыг хичээсэн ч өөрийн эрхгүй харц зэрлэгшээд байсан учраас Самүэл өрөөнөөс минь айн хулганасаар гарлаа.
"Өчигдөр шөнөөс болж үнэхээр их ядарчээ"
Хувцасны шүүгээгээ онгойлгоод саарал бариу уранхай өмд, саарал ханцуйгүй цамц гаргаж өмсөөд гарынхаа боолтыг солихоор угаалгын өрөөг зүглэлээ.
Яахаараа заавал дандаа зүүн гар хутганд өртөж явдаг байна аа? Удахгүй тасраад унахыг байг гэхгүй л юм байна л даа.
"Сайхан амарсан уу эгчээ?"
Самүэл одоо ч над руу айсан харцаар ширтээд байсан тул би толгойг нь илээд хацар дээр нь үнсэхэд тэр дороо инээж надад эрхэллээ.
Цай уух зуураа цаг руу хараад золтой л Самүэлын хажууд хараачихсангүй. Хэн нэг нь надад сургууль эхлэхэд 20 минут дутуу байгааг сануулахгүй яагаа вэ?
"Жэксон хаана байна?"
Самүэл мөрөө хавчаал үргэлжлүүлэн хоолоо идэж байлаа.
"Мин ЖЭКСОН???"
"Новш гэж, хоцорлоо шүү дээ. Сэрээхгүй яасан юм бэ Жэнни"
Дээд давхарт орноосоо унан дэвхцэх Жэксон бол үнэхээр бүтэлгүй хүн.
Би гал тогоонд ирээд Самүэл руу ширтлээ.
"Ким Самүэл"
"З-за?"
"Чи яагаад ахыгаа сэрээгээгүй юм??"
"Би сэрээх гэж очсон л доо. Гэхдээ ах намайг өшиглөөд гаргачихсан шүү дээ"
"Хмм авга ах хаана байна?"
"Энд байна аа"
Авга ах дөнгөж сэрж байгаа гэлтэй үнэхээр аймшигтай ядарсан харагдаж байлаа.
Жэксонг гарч ирэнгүүт бид сургууль руу гүйх шаардлагатай болов.
"Алив хурдлаачээ, Мин Жэнни бид хоцорч байна"
BINABASA MO ANG
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...