Jennie's POV
"Эгчээ?"
Намайг дуудах Дино, Вернон хоёр руу гараа даллаад инээмсэглэв. Долоохон хоног хараагүй гэхэд дэндүү царайлаг болчихжээ. Ялангуяа Хансол Вернон Чой гуай, яг л Солонгосоор ярьдаг Леонардо ДиКаприо л гэсэн үг.
"Өө эгчээ та хэзээ хаагуур ороод ирэв ээ?"
"Сайн уу Синкван. Эгч нь арын хаалгаар л ороод ирлээ. Хичээл эхлээд удаж байна уу?"
"Тиймээ, одоо бараг эхлээд 10 гаруй минут өнгөрчихөж. Та хаана байж байгаад хоцорчихов?"
Би түүний хацар дээр нь үнсэнгээ хамрыг нь чимхэв. Түүнд хамаг үнэнээ яриад сэтгэлээ хөнгөлмөөр хэмжээний сэтгэл хөдлөлийг гаргамаар байсан ч өөрийгөө тэвчих хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.
"Өглөө сэрүүлгээ сонсолгүй унтчихаж. Санаа битгий зов доо"
"Аан г-гэхдээ таны нүд яагаад хавдчихсан юм? Та уйлаа юу? Бас наад булдруутсан дух чинь юу вэ? Та яачихсан юм айн? Үнэнээ хэл"
"Х-х-харин хэлээд байна шүү дээ. Шөнөжингөө унтаж чадахгүй хөрвөөгөөд үүрээр жаахан унтаад сая арай гэж босч ирлээ гээд байхад чинь"
"За надтай ингэж ярих хэрэггүй шүү Жон ЖэИн гуай. Хүн сайн амарч чадахгүй үед нүднийх нь доогуурх хөх зураас л тодорно уу гэхээс биш хэзээ ч духан дээрээ булдруутай болдоггүй юм за юу!! Асуултнаас бултах гэсэн сайхан оролдлого байлаа"
Тэр над руу сэжиг бүхий нүдээ онийлгон ширтэж эхлэхэд би бараг л буугаад өгөх шахаж байлаа. Гэхдээ одоо Синкванд буугаад өгчихвөл үнэхээр утгагүй шүү дээ.
"За за за хэлэхээс дээ. Жэксон ахтай чинь зодолдчихсон юм аа"
"Айн? Жэксон ахтай юу? Тэр таныг ийм болгоо юу?"
"Санаа зовох хэрэггүй ээ, тэр үүнийхээ шанг 100 нугалж авсан болохоор алхаж ч чадахгүй байгаа гээд бод"
"Яагаад? Юунаас болсон юм?"
"Тэр шарсан тахиаг, харин би пиззаг сонгосон юм. Тэгээд л тэр"
"Бүүр хоолон дээрээс болж алалцаа юу? Ёооё өлөн юм аа"
Би түүнийг нудран чимээгүй инээмсэглэлээ. Удалгүй манай ангийнхныг шуугилдахаа болиод шалгалт өгөх цаасаа гарга хэмээн тушаасан математикын халзан багшийн хахир хоолойны ачаар би аюулаас аврагдлаа. Энэ багш надад таалагддаг шүү. Зөв цагтаа зөв газраа байж таардаг юм.
VOUS LISEZ
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...