"Тавин зургаа"

1.9K 228 23
                                    

Jennie's POV

"Ю-юу вэ? Өөе ши одоо хэиинбээ??? Намайг тавь гэжийшүү, хэн болчхоод ийм сайхан охинд хүрч шадаж байна аа ши муу айн???"

Санаанд орж ирсэн мултрах арга зам нь согтуу хэвээрээ жүжиглэх байсанд итгэж чадахгүй нь ээ. Энэ байдлаараа мөдхөн Оскар байтугай шагнал авах нь ээ.

Мөрөн дээрээ хэн нэгний хүнд гар мэдрэх төдийд цүнхээ модны нөгөө тал руу шидчхээд аль болох үсээ нүүрнийхээ урдуур унжуулан хэл амаа хазалж жүжиглэв.

"Ө-өө уучлаарай. Өөрийг чинь би танилтайгаа андуурчихжээ, гэхдээ сая ариун цэврийн өрөөнд хар малгайтай цамц өмссөн хүйтэн царайтай охин байгаагүй юу?"

"Би яаж мэддийн, би ямар Ванга юм уу??? Аан аан саналаа саналаа. Хачин халтар охин намайг мөрлөөл орсондог. Нэг харахын цонхоор авирч байсан шүү хаха. Танилцмаар байгаа юм бол үнэнээ л хэлчих, худлаа бүлт бүлт үсрээд одооны залуус нийх тэнэгшд ёоооё"

Энэ удаа Сэүн надаас жийрхэх шиг болов. Аргагүй шүү дээ, шал согтуу бас хөл дээрээ ч тогтож чадахгүй санжигнан зогсох солиотой хүүхнээс хүн бүр зугтахыг хүснэ биз.

"Үгүй ээ, намайг уучлаарай. Би ингээд явъя даа"

"Хүүе хүүе, шайхан залуу минь намайг орхиод хаачихна вэ? Намайг аваад явчихаа, би шайн үйлчлийшүү хаха. Түрүүний хүүхэн санаад чинь таараагүй юм уу?"

Энэ яахын аргагүй өөрөөсөө үргээх шилдэг санаа байсан юм. Сэүн хачин царайлснаа хурдан гэгч нь цааш алхаж явсаар ариун цэврийн өрөө рүү орчих шиг боллоо. Тэндээ л намайг хайгаад байгаа бололтой. Хөлдүү гэхэд дэндүү хөлдүү юм, ганц хүн таньж чадахгүй байхдаа яахав дээ. Им Жэжины хүмүүс ч гэж дээ, өөрт нь таарсан тэнэг амьтад байх юм. BTOB бас энэ залуу гээд л...

Би үүнийг л хүлээж байсан учраас цааш тэнцэж ядан алхаж байснаа түүний бие харагдахгүй болмогц газар чулуудсан цүнхээ аваад чадах чинээгээрээ цааш гүйлээ. 

Саяны байсан газраасаа зүүн зүгт хөлийн тэнхээ мэдэн гүйсээр л... удалгүй ядрахын эрхэнд алхсаар танил мододыг олж үзэв. Тиймээ, агентлагын хойд хаалган дээр хүрээд ирчихэж. Хөл минь салганаад тогтож чадахгүй байгаа ч эцсийн хүчээ шавхан хаалгыг нээж орсны даруй шууд ЖиДи ахын өрөөг зүглэж очоод буйдан дээр нь сулбайн хэвтэв.

"МИНА"

Намайг гэнэт нүдээ нээн цочиж сэрэхэд Жэксоны том дух нүүрний минь чанх урд байснаас болж ахыг айхтар мөргөөд хаячихав.

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now