Jennie's POV
"ARMY!!!"
Тайзан дээр инээмсэглэн зогсох ах минь фэнүүд рүү гээ даллана.
Над руу харцаа салгалгүй ширтэх ах руу гаа харан сууж байхдаа би түүнээр маш их бахархаж байлаа. Хичнээн олон жил ч зовоолоо доо муу ахыгаа...
Им Жэжин нас бараад хэдийн нэг сар болчихжээ. Өнгөрсөн өдрүүдэд их олон зүйлс болж өнгөрснийг бас дурдах хэрэгтэй.
Өв хөрөнгө залгамжлах баримт бичгийн зарим нэг зүйл заалтуудыг өөрчилж зассан юм. Эмээ өвөөгөөс минь үлдээсэн хөрөнгө очих ёстой хүндээ буюу миний аав болох Мин Суход хуулийн эрхийн дагуу бүрэн шилжсэн билээ.
Аав ээж хоёр хуучин байраа зараад Сөүл хотын Гангнам дүүрэгт шинэ байр худалдаж авсан билээ. Үүн дээр Хёнсо ахын тусламж ч бас орсон гэдгийг санах нь зүйтэй.
Шинэ байрандаа бид зургаа ноололдож ноцолдоод л амьдарч байна даа. Жүнсү ахыг хамт амьдраач гэж гуйсан ч хаа холын тэртээх Америкт хүний наймаагаар мэргэшсэн хэдэн хүмүүс Солонгос охид бүсгүйчүүдийг зарж байна гэсэн мэдээлэл агентлагт ирсэн учраас тэднийг зохицуулах хүнээр Жүнсү ахыг томилоод явуулчихсан учраас чадсангүй.
Жүнсү ахыгаа их санах байх даа. Ааваас өөрцгүй сайхан ах минь шүү дээ.
Би аавыгаа ятгасаар байгаад Ну Ханвүг шоронгоос суллах бичигт гарын үсгийг нь зуруулчихсан. Түүний гэр бүл элэг бүтэн амьдрах хэрэгтэй шүү дээ. Яг л миний гэр бүл шиг... Хоёр ихрүүд нь эдгэчихсэн хөөрхөн өсч байгаа сурагтай байсан.
Бид өдөр ирэх тутам гайхалтай дурсамжуудыг хамтдаа бүтээж байна. Албан ёсны ахтайгаа буюу Жэксонтэй.
Жэксоны тухай дурдасных... Цаадах чинь Хёнсо ахтай үнэхээр зуз болчихсон. Бүр нэг ихэр юм шиг бодож сэтгэж байгаа нь хүртэл адилхан... Ай даа, төөрөлдсөн ихрүүд байж дээ гэж бодоход хүртэл хүргэсэн шүү. Хараад байхад хэн ах дүү биш гээд хэлчихвий гэсэн шиг төстэй хувцаслаад явахыг нь яана. Жэксонг ирснээс хойш Жину намайг тоохоо байсан гэхэд болно доо. Юм л бол Жэксон, Жэксон, Жэксон... Би хэдийн мартагдсан дууль болчихжээ.
Элдвийг бодоод амжих зуур толгойгоо баруун тийш нь эргүүлэв. Тоглолт эхэлснээс хойш л Жэксоны ам хагас нээлттэй байгаа. Өмнө нь хэзээ ч хэн нэгэн хамтлагын тоглолтыг үзэж байгаагүй нэг ахдаа нөгөө ахынхаа тоглолтыг үзүүлж байгаа нь энэ.
ESTÁS LEYENDO
•••ТАГНУУЛЧ•••
Acción/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...