Jennie's POV
Гэртээ яаран ирээд бүх асуудлаа хойш нь тавин зөвхөн өнөө орой л гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтэйг ухаарав.
"ЖЭКСОН, САМҮЭЭЭЭЛ!!!"
Тэд миний орилох дуунаар яаран ирээд өрөөний минь хаалганы өмнө сандралдан зогсоно.
"Яасан? Яасан? ЯАСАН БЭ?"
Ам уралдан асуултаар булж байснаа өрөөг минь тойруулж харан янз бүрийн аюул байхвий хэмээн нягталж буй бололтой.
"Зүгээр ээ. Та нарыг өлсөж байна уу гэдгийг чинь асуух гээд л дуудчихлаа"
Ширээн дээр дэлгэсэн ном дэвтрээ хураагаад тэдний зүг алхална.
"Пизза захиалж идэцгээе, хонгорууд минь"
Тэд хоорондоо гараа цохилцон инээлдэж байлаа.
Пизза захиалгын газар руу утас цохин 2 том хэмжээтэй үхрийн болон тахиан махтай пиззанаас захиаллаа. Нэмэлтээр маш их бяслагтайг... Бяслаг бол амьдрал...
Ядаж тэдний аз жаргалтай инээх царайг харах эрхтэй хүн нь би биз дээ...
---------------------
Сургууль дээр... яг л хуучин шигээ... Шинбигийн хорт явуулга үргэлжилсээр л...
Өөрсдийгөө BTOB хэмээн нэрийдсэн залуусын бодол санааг уншихад дэндүү ярвигтай юм. Тэд ямар нэг зүйл төлөвлөж байгаагаас гарцаагүй. Яг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Жэксонд тэдний сэжигтэй байдлын талаар хэдэн хоногын өмнө хэлсэн.
Жэксон хэлэхдээ тэр үүнийг зохицуулж дөнгөнө гэсэн. Тагнуулч хийж байгаа үедээ тулааны урлагаа бусдад байн байн харуулах нь сайн үр дагавар авчрахгүйг сануулсан юм. Гэхдээ тэд чинь ХанВу гэгчийн гар хөл болсон бузар амьтад шүү дээ.
Сынчол бид хоёр ойрын өдрүүдэд илүү их дотноссон юм шиг санагддаг. Түүн рүү харах бүрт бусдаас өөр зүйл мэдрэгддэг болоод удаж байна.
Би Seventeen, Bigbang-ын залуус мөн Жэксоноос болж хангалттай стрессдэж байгаа. Тэд яг л насанд хүрээгүй бяцхан жаалууд шиг хичнээн яршигтай гээч... Гэхдээ л тэд чинь байгаагаараа л эгдүүтэй хүмүүс шүү дээ.
"ЖэИн?"
Бодлыг минь тасалдуулсан хэргийн эзэн рүү эргэж харлаа.
Сынчол.
"Өө сайн уу Сынчол?"
Түүн рүү гараа далласан чигтээ инээмсэглэхэд тэрний хацар улайчихлаа.
STAI LEGGENDO
•••ТАГНУУЛЧ•••
Azione/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...