"Долоо"

3K 314 12
                                    

Third POV

ЖэИн сургуулийн талбай руу очихоор хамаг хурдаараа гүйж байв.

"Тэсээрэй охин минь. Чамайг аврахаар очиж байна. Жаахан л тэсдэг юм шүү"

Тэр ийнхүү бодсоор хөмхийгөө зуун гараа атган гүйнэ.

Гурван хөвгүүд биеийн тамирын хичээлээ таслахаар шийдэн арын талбай руу явж байх үед урдуур нь ЖэИн гүйж өнгөрлөө.

"Хөөе юу гээч тэнэг нь вэ? Тэр миний цав цагаан кетэн дээр гишгэх шахлаа шүү дээ"

"Цав цагаан гэчихжээ. Хачин халтайсан юм өмсчихөөд"

"Гэхдээ тэр ЖэИн биш үү?"

Тэд бие бие рүү гээ удаан харж байгаад толгой дохилцов. Тэд ЖэИныг даган юунд тэгтлээ яарсныг сониучирхана.

ЖэИн бие засах газрын хаалганы өмнө ирээд амьсгаагаа тогтворжуулах зуур гэмтсэн гараа барин өвдөлтөө намдаахыг хичээв. Амьсгалаа түгжин чихээ наан дотор ямар нэг чимээ гарах эсэхийг чагнана.

Гурван хөвгүүд түүнийг хачин үйлдэл хийгээд байгааг нь гайхан харна.

"Тэр юу хийгээд байгаа юм бэ?"

"Мэдэхгүй ээ"

"Ахаа тэр яг галзуу байх аа тэ?"

"Чшш дуугүй байгаачээ"

Удалгүй ЖэИн өнөөх охины уйлах чимээ болон хэн нэгнийг алгадах чимээ сонслоо. Залуус түүн рүү "Амаа тат" хэмээн орилж байсан юм.

"Новш гэж"

ЖэИн амандаа үглээд хаалгыг онгойлгох гэж үзсэн ч амжилтгүй болов. Ганц алхам арагшлаад хамаг хүчээрээ хаалгыг өшиглөхөд хаалга нь нугасаараа салаад дотогшоо нисээд л орчих нь тэр.

---------

{ЖэИны ангид}

Синкваны нүдэнд ямар нэг этгээд дүр зураглал өртөх хүртэл математикын хичээлээ ойлгохыг хичээж, бодлогоо бодон сууж байсан юм.

"ЖэИн охидын бие засах газрын өмнө юугаа хийж байгаа юм бол? Юу вэ? Юу гээч аймар зүйл нь вэ? Тэр дөнгөж сая хаалгыг нь үсэртэл өшиглөчихлөө гэж үү?"

Синкван сандран түүнийг ажиглаж байхад түүний ойролцоо гурван хөвгүүд бие биетэйгээ ярилцан зогсож байхыг харлаа.

"Сокмин ах? Минхао ах? Мингюү....ах?"

---------

"Хүүе наад охин чинь сургуулийн дээд зэрэглэлийн хаалгыг нэг өшиглөөд эвдээд хаячихлаа шүү дээ"

•••ТАГНУУЛЧ•••Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang