Jennie's POV
Ноён ВаяЖид олсон мэдээллээ нэгтгэж мэдээллэхээр агентлагт ирэв.
Аавын тэмдэглэлийн дэвтрээс олж мэдсэн юу л байна бүгдийг маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм. Тэр толгой дохиод урдаа байх кофеноос балгалангаа чимээгүй бодолд автан сууна.
"Чамд хэлэх мэдээ байна Жэнни"
"За?"
"Яг яаж хэлэхээ мэдэхгүй байгаа ч... бид гэр бүлийн чинь хамгийн сүүлд байсан байх магадлалтай газрыг тогтоосон"
"Юу? Мэдчихсэн хэрнээ та нар яагаад юу ч хийгээгүй юм бэ?"
"Бид хийсэн. Гэвч энэ хэрэг аль хэдийн 10 жил өнгөрчихсөн учраас цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байна"
"Тэгээд хамгийн сүүлд хаана байсан гэж?"
"ххх голын эрэгт алга болсон гэж бүртгэлд дурдсан байна"
"Би хэргийг мөрдөж болох уу? Надад таны зөвшөөрөл хэрэгтэй байна"
"Тэгэлгүй яахав Жэнни. Захиралын хувьд би чамд бүх зүйлс дээр туслахад хэзээд бэлэн"
"Баярлалаа ВаяЖи папа"
"Гэхдээ чи заавал Bigbang-ын хэн нэгэнтэй явах ёстой шүү, ганцаараа аюулд орчихоосой гэж хүсэхгүй байна"
"Ойлголоо"
-----------
Маргааш өглөө нь Жэксон бид хоёр хичээлдээ явахаар сургуулийг зүглэн алхацгаана. Өчигдөр оройны болсон явдлаас болоод ч тэр үү, хэн хэнд нь хөгжилтэй байхад хүндхэн байгаа мэт чимээгүй газар ширтсээр л... Магадгүй нэгнээсээ тийм үгс сонсчхоод хуучин шигээ байя гэхээр ичмээр санагдсан биз.
Хонх хариугүй дуугарах дөхсөн учир Жэксонг үлдээгээд шүүгээ рүү гээ явлаа.
Надад хийх зүйлс маш их байна. Гэвч хаанаас нь, яаж эхлэхээ мэдэхгүй нь гаслантай...
Шүүгээгээ онгойлгоод номоо авчхаад хаахын даваан дээр хэн нэгэн хаалгыг нь хүчтэй хааснаас болж, дотор нь байсан гар минь хавчигдаж, шүүгээний цоожинд урагдан цус урсана.
Би гэнэтхэн ирсэн өвчинд ёолов. Тэсэхийн аргагүй янгинаж байна. Яагаад заавал дандаа зүүн гар минь бэртэж гэмтэх ёстой байдаг юм бол?
Гараа хараад цусыг нь нөгөө гараараа дарж тогтоогоод хэн гэгч гуайн хийсэн хэрэг болохыг харахын тулд хойш нэг алхан зогслоо. Тийм л дээ, Шинби.
KAMU SEDANG MEMBACA
•••ТАГНУУЛЧ•••
Aksi/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...