"Дөчин нэг"

2.1K 251 49
                                    

Jennie's POV

Гүн нойрноосоо сэргэхэд цав цагаан хоосон орон зай намайг угтаж авав.

Намайг эргэн тойрон хүрээлэх тэр хоосон эзгүйрлийг чухам гайхан ширтсээр бослоо. Бүх зүйлс цагаан. Дусал ч хар толбогүй цагаан ертөнц.

Би үхчихсэн юм байх даа? Миний хамгийн сүүлд санаж байгаа зураглал бол гуяндаа буудуулчхаад хагас ухаантай байхдаа Ханвүгаас өршөөл сонсон зогсож байх үе...

Би энгийн хар даашинз өмсжээ. Хаа хүрэхээ мэдэхгүй ч урагш нэг хоёроор удаан алхалж яваад өөдөөс минь залуухан хос ирж байгааг олж харав.

Тэд үнэхээр төгс. Уулга алдам үзэсгэлэнтэй бүсгүй, ухаан төгөлдөр залуу. Тэд намайг таних эсэхийг мэдэхгүй юм.

"Сайн уу ЖэИн? эсвэл Жэнни гэж дуудах уу?"

Үл таних эрэгтэй гараас минь атгаж инээх нь надад хэн нэгнийг санагдуулж байна. Гэтэл би одоог хүртэл тэднийг хэн гэдэгт эргэлзсээр л зогсоно.

"Та нар хэн бэ?"

"Би бол Мин Хару, харин энэ бол Чан Сүжи. Бид чиний өвөө, эмээ чинь байна"

"Ө-өвөө... э-эмээ..."

Би үгээ удаанаар зөөж хэлээд тэдэнд очиж тэврүүллээ. 

"Бид чамаараа үнэхээр их бахархаж байна Жэнни"

Миний өвөө болох Хару үсийг минь илэн инээмсэглэнэ.

"Өвөө, эмээ... би та нартайгаа энд үүрд үлдэж болох уу? Би дахиж энэ бүх зовлонг тэсвэрлэж чадахгүй нь бололтой. Би з-зүгээр л чадахгүй байна..."

Би тэдэндээ тэврүүлэнгээ нүдээ аньлаа. Энэ дулаан мэдрэмжийг мэдрээгүй хичнээн удлаа даа?

"Би ээж, аав, ах, дүүгээ олохыг хичээсэн ч юу ч бүтээгүй... гэтэл одоо би гарах гарцгүй битүү хонгилд хоригдож байгаа хоригдол мэт санагдаж байна"

Тэврэлтээ удаанаар салгаад тэдэн рүү харахад тэдний нүдэнд хэдийн нулимс цийлэгнэжээ.

"Чи маш их хүчтэй Жэнни. Би ч чам шиг их сэтгэлийн тэнхээтэй байгаагүй юм шүү, охин минь. Бидэнд ижилхэн өгөгдөл, ижилхэн даалгавар өгөгдсөн. Гэр бүлээ олох... Гэхдээ миний даалгавар бүтэлгүйтсэнээр бид чинийхээ эгдүүтэй төрхийг ч харж чадалгүй бурхан болцгоосон юм. Гэхдээ чиний гэр бүл энэ дэлхий дээр хаа нэгтээ амьд байгаа гэдгийг чамдаа хэлэх хэрэгтэй"

•••ТАГНУУЛЧ•••Onde histórias criam vida. Descubra agora