S.coups's POV
"Өнөөдрийн бүжгийн бэлтгэлээ ингээд дуусгая"
Бүжиг дэглээч бидний бэлтгэлийг зогсоолоо. Гэвч бидэнд бүжгээ жигдрүүлэх хүртэл 2 цагийн хангалттай хугацаа байгаа.
Хэдийн хагассайн өдөр бас хичээлгүй байсан учраас бид үлдсэн цагаа хувь хувьдаа зарцуулахаар шийдэж, үглэлт, дуулалт, үзүүлбэрийн багийнхан тусдаа бэлтгэлээ явуулахаар боллоо.
Бие минь бэлтгэлдээ анхаарах хэдий ч сэтгэл минь аль хэдийн ЖэИны зүг нисч одно. Тэр яаж охидын зүрхэнд шар ус хуруулдаг BTS-н Пак Жиминыг таньдаг байна аа? Ямар холбоотой гэж?
Хоосон орон зайг ширтэнэ...
Бурхан минь... Надад бүхнийг шийдэх арга зам зааж өгөөч. Би энэ насныхаа хайрыг олсон бололтой. ЖэИнд дааж давшгүй их асуудал буйг би мэднэ. Яг юу болоод байгааг мэдэхгүй ч би түүндээ тусламаар байна. Энэ цаг хугацаанд надад тэрний хэн байх хамаагүй... Алуурчин, тагнуулч, цагдаа, хулгайч эсвэл зүгээр л хар тамхи борлуулагч... Би түүнийг эцсийн амьсгалаа хураах хүртлээ нандигнаж хайрламаар байна. Би супер хүчтэй эсвэл мөнгөтэй нэгэн биш ч гэсэн ЖэИны төлөө хэн ч болсон чадна. Би түүнд үнэхээр их хайртай болчихож...
"Ахаа?"
Вону, Вернон, Мингюү... Rap team-н дүү нар минь.
"Ахаа та зүгээр үү?"
Вону хажууд хүрч ирээд мөрөн дээр минь гараа тавиад надад ус атгуулав.
"Зүгээр дээ"
Шал ширтсэн чигтээ хариуллаа.
"Танд ямар нэгэн зүйл тохиолдоо юу?"
Вону цаанаас алчуур авчраад хүзүүн дээр минь тохоход би санаа алдангаа толгой дохив.
"Яасан юм бэ ахаа?"
Мингюү санаа нь зовсон бололтой хөмсгөө атиралдуулна.
Би тэдний санааг чилээхийг хүсээгүй учраас дуугүйхэн суусаар л...
"Бид нэг хамтлаг, нэг гэр бүл. Бид танд тохиолдсон асуудал бүхэнтэй нүүр тулж таныг хамгаална гэсэн амлалтыг минь мартчхаа юу?"
Вернон, дүү минь. Эр хүн шиг зангарагтай бодол тээж, сайхан өсөж торниж байгаа чинь хичнээн сайн хэрэг вэ?
"Би мартаагүй ээ, та нарыг ядарч цуцаж байгааг мэдэх хэрнээ нэмж асуудал удмааргүй байна. Би сайн ахлагч биш бололтой. Хэцүү цаг үед нь дэмжиж явах ёстой байтал одоог хүртэл сул дорой хэвээрээ л байх юм"
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...