Jin's POV
ЖэИн салхинд туугдсан хамхуул мэт гэнэтхэн манай бэлтгэлийн өрөөнөөс гүйгээд явчихав. Би идэж байсан хоолоо дэвсгэр дээр тавиад Юнги рүү очлоо.
Тэр өвдөг дээрээ сөхөрч суугаад уйлж байсан юм. Бид нэг хамтлагт орохоор бэлтгэгдсэн хугацаан дээрээ дебют хийснээс хойших 2 жилээ нэмээд бодвол бараг л 6 жил хамт амьдарчээ. Гэтэл өнгөрсөн 6 жилд Юнгиг ингэж айхтар уйлж байхыг хараагүй гишүүд маань тунчиг сандарсан харагдана.
Надад энэ нь шинэлэг зүйл байсангүй. Би түүнийг охин дүүгийнхээ төрсөн өдрийг ганцаараа тэмдэглээд орой нь дэрээ норгож хонодог байсныг мэднэ.
Олон жилийн өмнө хагацсан хайртай дүүгийнх нь төрсөн өдөр нь өнөөдөр биш байтал юу бүтэлгүйтлээ гэж ингэж их гуниглана вэ, миний муу дүү...
Би гишүүд рүү гээ гарахыг сануулан дохиход тэд толгой дохицгоон нэг нэгээрээ цувран хамгийн сүүлд Жимин дүүгээ дагуулан гарахдаа хаалгыг сайтар хаав.
Би түүн дээр очоод нулимсыг нь арчиж, тайвшруулахыг оролдлоо.
"Ахаа... тэр охинд яагаад манай гэр бүлийн зураг байгаа юм бэ?"
Тэр өөрөө өөртөө хэлэх төдий шивнэсэн ч миний сонор чих хэлсэн үгийг нь алдалгүй хүлээж авав.
"Зураг? Ямар зураг? Надад юу болоод байгааг тайлбарлаач?"
"ЖэИн... Тэрэнд надад байдагтай яг ижил зураг байсан. Та мэднэ дээ, гэр бүлээрээ авахуулсан хамгийн нандин тэр зураг. Би нэг охинтой ээжийн ажилладаг эмнэлэг дээр таарахдаа бас л тэр зургийг харсан ч тэр охин зугтаад явчихсан. Одоо бодоод байх нь ээ, тэр охин ЖэИн байж"
Түүний нулимс татарсан бололтой одоо харьцангуй тайван харагдах аж.
"Чи үнэхээр түүнийг дүүгээ гэдэгт итгэлтэй байна уу? Адилхан загвартай зураг ч юм уу, эсвэл адилхан хүмүүс байсан байж болно шүү дээ"
Юнги эрс шийдэмгий толгойгоо сэгсрэн миний хэлсэн бүхнийг үгүйсгэлээ.
"Үгүй. Би ямар солиорчихсон биш дээ, гэр бүлээ танихгүй байна гэж байх уу? Би маш сайн харсан. Ээж, аав, би, Жину. Мэдээж тэр өөрөө байсан"
"Гэхдээ яагаад ЖэИнд тэр зураг байгаа юм? Танай дүүг чинь ЖэИн гэдэггүй биз дээ?"
"Мэдэхгүй ээ ахаа, би мэдэхгүй байна"
Тэр хатсан нулимсаа цамцаараа шувтран санаа алдав.
"Би зүгээр л харьмаар байна, толгой задрах нь"
BINABASA MO ANG
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...