Jennie's POV
"Ээжээ та зүгээр үү? Хэн нэгэн нь ямар нэг арга хэмжээ аваач дээ"
Ах ээжийн толгойг түшин хамранд нь хацраа ойртуулан амьсгалж буй эсэхийг сонсохыг оролдож байх зуур би түргэхэн шиг ахын хажууд очиж ээжийн уруулын дээрх хонхорхой дээр нь иллэг хийн ээжийгээ сэрээхийг хичээж байлаа.
Удалгүй ээж минь "Жэнни, миний охион" гэж амандаа шивнэсээр ухаан орж эхлэх нь тэр.
"Тиймээ, ээжээ би байна. Таны охин Жэнни энд байна"
Ээж минь гараа зөөлөн дээшлүүлээд хацрыг минь илэх үед би түүнийхээ хар ажилд нухлуулан бага зэрэг эвэршиж хуурайшсан хоёр мутрыг нь атган ээлжлэн үнсэж байлаа. Ээжийн минь нүднээс нулимс зогсолтгүй урссаар намайг харан инээмсэглэнэ. Би энэ мөчийг үзэхийн тулд юугаа ч өгөхөөс ч буцахааргүй байсан бол одоо тэр байдал нэгэнт өөрчлөгджээ. Би ээжийгээ, гэр бүлээ хамгаалахын тулд заавал эсэн мэнд амьдарч байх ёстойгоо сайтар ойлгож байна.
Хёнсо ах бидэнтэй адил энэхүү дүр зураглалд сэтгэл нь хөдлөн уйлсаар ээжийн нуруунаас нь түшин босгож өглөө. Ээж минь өндийж чадахтайгаа зэрэгцэн намайг тэвэрч авлаа. Тэр даруй би ээжийнхээ энгэрт нь наалдан арван жил үргэлжилсэн амьдын зовлон үүрүүлсэн гэмээ цайруулах гэсэн мэт чангаас чанга тэврэнэ.
Тэр минь яг л над шиг үнэртэж байна. Өглөө бүр хийж өгдөг байсан зөгийн балтай бин шигээ үнэртэж байна. Өдөр болгон намайг усанд оруулахдаа хэрэглэдэг байсан танил шингэн саван шигээ үнэртэж байна. Ээж минь яг л миний бага нас шиг үнэртэж байна.
Бидний нулимс цамцыг минь хангалттай норгож байлаа. Ээж минь нэг гүнзгий авснаа тэврэлтээ салган нулимсаа шударч арччхаад царайг минь мэлмийнхээ өмнө ойртуулан нэгд нэгэнгүй ажиглаж эхэллээ.
"Миний охины жижигхэн мэнгэ нь байна шүү дээ. Үнэхээр миний охин мөн байна. Одоо л ээж нь охиноо таньж байна. Анхнаасаа яагаад танихгүй зөрснөө ойлгохгүй юм. Би төрсөн ээж нь байтлаа охиноо ч таних чадалгүй болтлоо хөгширсөн гэж үү?"
Ээж минь дахин намайг тэврээд нурууг минь илж өглөө. Үргэжлүүлээд үсийг минь зөөлөн илэх нь тун таатай. Энэ л мэдрэмжийг арван жил үгүйлж байснаа ойлгох юм.
"Ээжээ..."
Ээж гэдэг үг...
Амнаас минь унаагүй тун ч их он цагийг илээжээ.
ESTÁS LEYENDO
•••ТАГНУУЛЧ•••
Acción/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...
