Jennie's POV
{Flashback}
Тагнуулын ерөнхий газарт ирснээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Би одоог хүртэл эцэг эх минь тагнуулчид байсан гэдэгт итгэж өгөхгүй л байна. Би агентлагын ойр хавиар алхаж орчин тойронтойгоо бага ч атугай танилцахаар шийдлээ.
Намайг өрөөнөөс минь бүтэн сар гадагш гаргаагүй ч өнөөдөр гарч болохыг зөвшөөрсөн юм.
Өрөөнд минь гэрийн үйлчлэгч, цэвэрлэгч хоёр л үзэгдэнэ. Тэд хоол өгчхөөд л, цэвэрлэгээ хийчхээд л гараад явчихдаг.
Би ойролцоо харагдах хүнсний дэлгүүрээс ямар нэг идэх зүйл авахаар өөрийн зурагтай картын худалдагчид нь үзүүллээ. Авга ах энэ карт ид шидтэй,хүссэн бүх зүйлийг минь надад өгөх хүчтэйг хэлсэн юм.
Би шинэхэн барьсан шоколадтай талх авах гэсэн ч надаас өрсөөд нэг гар орж ирээд авчихсан учраас дурамжхан тэр гарны эзэн рүү харлаа.
"Сайн уу хөөрхөн өө, чи энд шинээр ирсэн үү?"
"Үгүй ээ, би энд ирээд сар гаруй л болж байна"
Би түүний гарт байх талх руу харан шүлсээ залгиж байлаа. Тэр анзаарсан бололтой надад талхаа өгөөд инээмсэглэлээ. Би зөрүүлээд зөөлхөн инээмсэглэсэн юм.
"Би чамайг яагаад хараагүй байдаг билээ?"
"Би хоёр хоногын өмнө л өрөөнөөсөө гарах эрхтэй болсон юм л даа"
"Өө тийм үү? Чамайг хэн гэдэг юм?"
"Мин Жэнни"
"Хөөх чи Мин Суо, Мин Буа хоёрын охин гэж үү? Тэд ч гайхалтай тагнуулчид шүү"
Би толгой дохиход тэр над руу том нүдлэн ширтэнэ. Би түүн рүү харалгүй талхаа идэн зогсоно.
"Аан тэгэхээр чи нөгөө өрөөнд байсан охин юм биз дээ? Би одоо л бүгдийг ойлголоо"
"Юу? Та юу мэдэж байгаа юм?"
"Захиралын санаа л даа. Чиний хуурамч үхлийг зарлаад гэр бүлд чинь тохиолдсон шиг эмгэнэлтэй явдал дахиж гаргахгүй гэсэндээ чамайг бусдаас нуусан юм"
"ЮУ????"
"Өө чи мэдэх ёсгүй байж. Би ямар тэнэг юм бэ?"
"За энэ ч яахав, намайг Квон Жиюн гэдэг. Би энэ жил 15 хүрсэн. Чи намайг GD ах гэж дуудаарай за?"
"Ойлголоо, гэхдээ та надад түрүүнд хэлсэн юмаа тайлбарлаад өгөөч?"
"За яахав, гэхдээ чи энийг надаас сонссон гэж хэлж болохгүй шүү"
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...
