Jennie's POV
Гадаа хэдийн хүйтэн жавар хацар нүүр жиндүүлдэг улирал айлчлан ирсэн байгаа учраас бор цуваа өмсөөд гарахад бэлэн болсон өөрийгөө өрөөнийхөө урт толинд ажиглан зогсож байлаа.
Хавдар нь овоо буучихжээ. Ашгүй дээ.
Сынчолын дебют хийх өдрөөр нь түүндээ сайхан харагдахыг хүсч байна. Даанч энд тэнд овойж товойсон булдруу, хөхөрсөн нүд ам гээд л далдлах гэж хичээх тусам улам тодордог хэцүү зүйлс бас байх юм.
Өнөөдөр бүх хүнээс эртлэн очиж түүнийхээ хажууд л байх юм шүү. Надгүйгээр их сандрах байх даа. Байн байн гараа өмдөндөө арчаад л... яах бол доо? Ядаж би хажууд нь байвал илүү дутуу юм бодолгүйгээр үзүүлбэрээ янзтай үзүүлэх магадлал өндөр юм.
Би янз бүрийн алаг эрээн бодолдоо дарагдах зуур амандаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад амжив.
Сүүлийн удаа өөрийгөө бүхэлд нь гүйлгэн харчхаад доош буун Жэксоныг дуудлаа.
"Мин Жэксон??? Хурдлаарай, хоцорлоо шүү хоёулаа. Хүргэнийхээ тоглолтонд оройтож очвол муу ах болох бус уу?"
Би гэр дүүрэн Жэксонг дуудан орилсон ч хэн ч хариу өгсөнгүй. Жүнсү ах ч алга, Жэксон ч алга.
*утас дуугарах*
"Ээ бор сахиус минь гэж... Цочоогоод хаячих юм"
Цээжээ илэнгээ гал тогоог зүглэн өөртөө жүүс хийж аягалаад саяхан ирсэн мессежийг нээж үзэв.
Ууж байсан юмандаа хахаж цацаад утасныхаа дэлгэцийг норгосон ч түүнийг ажралгүйгээр амандаа Жэксонг хараасаар үүдний тавиур дээр байх гэрийн түлхүүрээ гялс шүүрч аван гэрээсээ хурдан гарлаа.
"Тэнэг Жэксон"
Би хамгийн түрүүнд Bigbang-нхан руу залгах ёстойгоо мэдэрч байлаа.
---
"Зогсоорой ахаа, баярлалаа. Хариулт хэрэггүй ээ"
Гэрийн ойролцоох замын хажуугаас барьсан таксиндаа бүхэл мөнгөө өгөөд хаалгыг нь тас хийтэл хаан ах нарын байгаа газрыг зүглэн гүйлээ.
"Ахаа"
Мотоциклээ налсан байдалтай үсээ шидлэн инээмсэглэх таван залуус. Яг л жаахан хүүхдүүд шиг. Өөрсдийгөө янзтай, гайхалтай харагдаж байна гэж бодож байгаа даа. Үгүй л байхгүй юу.
"Ахаа маяглахаа больж үз, хурдан явцгаая. Жэксон тийшээ ганцаараа явчихсан байна. Даанч өнөөдөр өглөө хамаг хувцсаа өмсчхөөд ийш тийш алхаад л санаа алдаад байсан юм. Гарч явсныг нь би анзаарсангүй, миний алдаа боллоо"

DU LIEST GERADE
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...