Jennie's POV
Нойрны эм гурваар нь давхарлаж уучхаад хажуулж байтал унтчихаж. Гэнэтхэн утасны хонхноос цочиж сэрэхдээ орны бариулд толгойгоо цохьчихлоо.
Ширээний цагийг харвал үүрийн 2:30. Хар шөнөөр ямар өвчтэй амьтан нь залгадаг юм бол?
"Байна уу?"
Би сэжигтэй байж магадгүй гээд дуугаа бүдүүсгэж, эр хүний хоолойг дуурайн асуулаа.
"Мхм сайн байна уу? Энэ Мин Жэннигийн дугаар мөн үү?"
Хүйтэн ус ар нуруу руу гаа цутгуулчихсан мэт год хийтэл бослоо. Миний жинхэнэ нэрийг манай багийнхан, Жүнсү ах, Жэксон бас Самүэлээс өөр хүн мэдэхгүй шүү дээ.
"Хмм дугаар андуурчихаж. Энэ дугаар дээр Жэнни гэдэг хүн байдаггүй юм"
Үргэлжлүүлэн бадриун дуу гаргаж ярихыг хичээсэн ч яагаад ч юм зүрх түгшин гар салгална.
"Аан тийм үү? Уучлаарай, би охин дүүгийнхээ дугаар гэж бодлоо. Дахин уучлаарай"
Үл мэдэх хүн дуудлагаа тасалчихлаа. Миний дүүгийн дугаар? Мин Жэнни? Арай Хёнсо ах биш биз дээ???
Гэхдээ Хёнсо ах байх боломжтой гэж үү? Зүгээр л намайг тагнаж байгаа дуудлага эсвэл ижилхэн нэртэй ч хүнийг асуусан ч байж болно шүү дээ.
Ааваа, ээжээ, Хёнсо ахаа, Жину... Та нар минь хаана байгаа юм бэ? Хүрье гэсэн ч дэндүү алс, очъё гэсэн ч дэндүү хол... Та нарыгаа үнэхээр их санаж байна.
Саяны гэнэтийн цочирдолд миний үзүүлж чадах хариу үйлдэл бол уйлах л байсан юм. Өөр би яаж ч чадах билээ?
Би тэр шөнө унтсангүй. Тэр чигтээ хараагаараа хоносон юм. Надад эргэцүүлэх зүйлс олон байна. Учиг нь олддоггүй утас шиг ээдрээт асуудлууд намайг дотроос минь идэж байна.
"БОС БОСООРОЙ, МИН ЖЭННИ БОСООРОЙ. ХӨӨРХӨН ШУВУУХАЙ БОСООРОЙ"
Жэксон өрөөний хаалгыг минь хүчтэй татаж нээгээд нүд нь улаанаараа эргэлдчихсэн намайг хараад таг гацаж орхилоо.
"Жэнни? Юу болоов ээ? Унтаагүй юм уу? Чи үнэхээр аймшигтай харагдаж байна"
"Би гэр бүлээ санаад байна. Би үнэхээр их санаж байна. Яг л сэтгэл зүрхийг минь хутгаар сийччихсэн юм шиг ихээр үгүйлж байна"
Жэксоныг харсан даруйд овоо тогтчихсон байсан нулимс өөрийн эрхгүй асгарчихлаа.
"Эвий дээ, битгий уйл хонгор минь. Бид тэднийг заавал олно. Амьд байгаа гэдэгт нь итгэлтэй байна"
YOU ARE READING
•••ТАГНУУЛЧ•••
Action/2017.07.01 - 2018.02.10/ Нүд ирмэхийн зуур гэр бүлээ алдсан охин тэднийгээ олохын тулд хоёр дүр ашиглан тэмцэнэ. Мин Жэнни, Жон ЖэИн. Өөрийн "мөнхийн дайсан"-с цуст өшөөг авахын тулд бие хамгаалах чадварыг гаргууд эзэмшиж, чадварлаг мэргэжлийн таг...