"Нэг"

8.6K 463 22
                                    

{Flashback}

-Жэнни, 7 нас-

"Ээж ээ!!! хэрэггүй ээ, битгий л дээ!!!"

Ээж минь намайг гижигдэхэд би болиулахыг оролдон инээнэ. Удалгүй аав, Хёнсо ах хоёр гүйж ирээд ээжтэй нийлэн гижигдэж эхлэхэд надад амьсгал авахад хүртэл хэцүү байсансан. Бид далайн эрэг дээр бие биендээ эрхлэн аз жаргалтайгаар инээлдэж байсан тэр үе. Би 7 настайдаа л элэг бүтэн байж дээ...

Гэнэтхэн хүүхдийн уйлах дуу сонсогдоход биднээс хол байсан 2 настай бяцхан дүүг минь, Жинуг минь хэн нэгэн бүхээгтэй машинд хүчээр суулгахыг оролдож байхыг харлаа.

Машиныг хөдөлтөл биднийг саатуулахын тулд биеэрхүү биетэй хоёр залууc аавтай минь нударга зөрүүлэхээр үсрэн бууж ирэв.

Аав минь тэдний нэгийнх нь нүүрэнд оновчтой цохилт илгээж, дараа нь өшиглөсөн. Ээж үлдсэн нэгийнх нь гэдэс рүү өшиглөж унагаад нүүрийг нь хүн харахын эцэсгүй болтол нүдсэн.

Зодуулсан хоёр залуу өвчиндөө шаналж, орь дуу тавьж жүжиглэж байхдаа ээжийг минь хутгаар гэмтээх гэсэн боловч аав урьтаж хутгыг нь өөрсөд рүү нь харуулан барихад тэдний нэг нь өөрийгөө хутгалчихсан юм.

"Миний хүүг ямар хараал идсэн газар руу аваад явсныг яг одоо хэлээдэх"

Аав минь уурандаа багтрах аядан орилно. Аав хутга барьсан гараа улам чангалан цааш дүрэх үед гэмтсэн залуу ёолно.

"Үгүй. Энэ бол захиалга"

Залуус цустай шүлсээ хаяв.

"Хаашаа авч явсан?"

Ээж нэгнийх нь үснээс зулгаан өөртөө ойртуулна.

"Мэдэж чадна гэж бодоо юу? Мин Суо, Мин Буа. Тэр та хоёрын хүүг амьдаар нь шатаах болно гэдгээ андгайлсан"

Тэд сулхан инээмсэглэнэ.

"Им Жэжин? Энэ бүхэн Им Жэжины хийж байгаа хэрэг биз дээ?"


Болж байгаа бүхнийг ойлгоход Хёнсо ах бид хоёр дэндүү балчир байсан. Энэ бүх явдал хэдхэн хормын зуур болоод өнгөрсөн юм.


"За яахав. Миний бяцхан зээ дүүг хаашаа авч явсныг хэлэхгүй бол амьдаар чинь тамлаад өгнө гэж мэд"

Би дуу хоолой гарсан зүг рүү хартал авга ах Жүнсү хөмсгөө атиралдуулан зогсож байв.

Авга ахын хоолойг сонссон залуусын царай нь цусгүй мэт цайж эхлэхийг харахад авга ах минь тун нэр нөлөөтэй хүн байсан бололтой.

Хёнсо ах намайг тэврээд бүх зүйл зүгээр болно гэсэн үгсээр өөрсдийгөө тайвшруулахыг хичээж байлаа. Эцэг эх болон авга ах минь хэрхэн тэднээр Жинуг хаана байгааг хэлүүлж байгааг бид зүгээр л ажиглаж байсан. 10 настай жаал, 7 настай охин юу хийж чадах байсан гэж?

-Хэдэн долоо хоногын дараа-

Бид Жинуг олж чадаагүй. Тэдгээр залуус бидэнд худал мэдээлэл өгснөөс болж өдийг хүртэл дүүгээ хайсаар л байсан. Сураг гарах бүрт шалгахад Жину олдохгүй байсанд ээжийн минь сэтгэл эмтэрч байлаа. Төрсөн үрээ муу хүмүүст алдчхаад хичнээн их шаналж байсан бол ээж минь.

"Ээж ээ, би ирлээ"

Гэрийнхээ хаалгыг нээгээд чангаар орилсон боловч хэн ч хариу өгсөнгүй. Аав ах хоёрын дуу байхгүй бүр ч хоосон оргиж байв.

Би хамгийн түрүүнд Хёнсо ахын өрөөнд гүйж очиход эмх замбараагүй байдал угтаж авсан юм. Би ямар нэг зүйл буруу байгааг ойлгож, аав ээжийнхээ өрөөнд очиход өмнөхтэй адил дүр зураг харагдав.

Өрөөг ажиглаж явахдаа аавын ажлын ширээний доор гэрэл зурсхийхыг хараад очиход ээжийн утас цэнэг нь дуусах дөхөн анивчиж байв. Утсыг нээхэд шууд дуу хураагуур ажиллаж байсан бөгөөд би хамгийн сүүлд бичиж авсан файлыг нээх үедээ намайг гэртээ ирэхээс 3 цагийн өмнө бичигдсэнийг анзаарлаа.

"Жэнни, Ээж нь байна аа. Мин Буа. Тэгэхээр сонс, гүнж минь. Юу ч тохиолдсон бай хамаагүй чи заавал авга ах Жүнсү дээрээ очих ёстой шүү. Ээж, аав, Хёнсо ах нь нэг тийшээ нэлээн удаан явахаар боллоо, миний охин битгий санаа зовоорой. "МИНИЙ ХҮҮД БИТГИЙ ХҮР, "ААВ АА" "ИМ ЖЭЖИН!!! ЧАМАЙГ ДАА"   авга ах дээрээ очоод эндээс хол газар руу нүүгээрэй гэж ээж нь хүсэж байна. Намайг ойлгосон биз дээ? Нэг л өдөр бид чам дээр очно оо, миний охин хүлээж байгаарай. Хайртай шүү чамдаа..."

{End of flashback}


-Жэнни, 17 нас-

"ИМ ЖЭЖИН"

Энэ хүн надад тохиолдсон бүх зүйлсийн ард байсныг би мэднэ. Би одоог хүртэл тэр биднээс юу хүссэндээ биднийг салгаж, амьдын тамд унагасныг гайхдаг. Би чамайг заавал олох болно. Энэ бол миний амлалт.


ГОО : Гайхалтай долоон сарыг угтаж Blackpink-ын Jennie гол дүртэй өгүүллэг эхэллээ. Миний ultimate bias

Гэр бүлийнхээ өшөөг авах замналдаа ямар адал явдалтай тулгарах бол?

•••ТАГНУУЛЧ•••Where stories live. Discover now