2. Алга болчихсон

1.2K 133 10
                                    




  Ээлжит нэгэн орой бараг л дасал болж орхисон өнөө дагуул араас дагасаар байсанд би түүнээс зугтахыг хичээн хар хурдаараа гүйж явахдаа хэн нэгэнтэй мөргөлдсөн нь манай хөрш Намжүүн ах байлаа.

      - Хөөе, хөөе. Юундаа ингэж яарсан юм? Хэн нэгнээс зугтаа юу? хэмээн шоглоом хийж буй аятай инээмсэглэсээр мөрөн дээр минь гараа тавих бөгөөд би бөхийн түүнээс уучлал хүсчихээд,

      - Үгүй дээ.. Зүгээр л.. Та харьж явна уу? хэмээн асуух явцдаа эргэн тойрноо болгоомжлон ажина.

       - Тийм ээ. Гэхдээ чи үнэхээр хэн нэгнээс зугтаагүй биз? Хэрвээ тийм бол асуудлаа шийдэхэд чинь тусалж болно шүү. Угаасаа л миний ажил шүүдээ.

  Түүнийг ийн эелдэгхэнээр хэлэхэд цагдаагийн дүрэмт хувцас руу нь харсныхаа дараагаар л би түүний ямар ажил хийдэг болохыг санасан бөгөөд энэ нь надад завшаан ч юм шиг санагдаад амжлаа.

       - Ахаа, үнэндээ нэг асуудал байна лдаа.. Сүүлийн үед нэг хүн намайг дагаад салахгүй байна. Та болиулаад өгч чадахгүй биз? гэх ятгалгыг маань тэр дуртайяа зөвшөөрсөн бөгөөд би ч эргэж харсан даруйдаа наашлан алхаж харагдах өнөөх этгээдийг түүнд зааж өгөв.

       - Ах нь асуудлыг нь шийдээд өгье хэмээн чангахан дуугарсаар Намжүүн намайг ардаа оруулан зогсоосон бөгөөд мөнөөх залуу ч наашлан алхсаар бидний өмнө ирээд зогсчихлоо.

  Дараа нь түүнийг миний зүг гараа сунгах гэхэд хамгаалалт минь болоод буй хүн түүнд хаалт тавиад өндөр дуугаар хэн болохыг нь асуув.

  Тавхан секундын дараа хариулт эс сонссон Намжүүн түүний ширүүн төрх рүү ширтэн байснаа гар далайсан бөгөөд хачирхалтай нь өнөөх нь уг үйлдэлд нь хаалт хийж чадсан юм.

  Бугуйг нь ихэд чангаар атгасан бололтой Намжүүн гараа татаж авч чадаагүй ба түүнийг над дээр харцаа тусгах зуур гэнэтийн хөдөлгөөнөөр цээж рүү нь өвдөглөчих нь тэр.

  Маш хурдан болоод өнгөрсөн үйл явдлын дараагаар өнөө залуу газарт эвхрэн хэвтэх бол Намжүүн түүнд ахин надад ойртохгүй байхыг хатуухан сануулж харагдана.

  Түүнийг ахин гараа далайх гэхэд би амжиж зогсоосон бөгөөд хэрэггүй хэмээх шивнэхэд минь тэр толгой дохиод харьцгаая хэмээсээр гараас зууран цааш алхав.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now