79. МИН ЮНГИ

401 68 11
                                    



     - Ахиж өвтгөмөөргүй байна.. Би.. тийм чөтгөр биш.. Би түүн шиг биш..

   Ийн ахин дахин гонгиносоор хоёр гараараа нүүрээ даран хана налж суух тэрээр яг л уйлаад байна уу гэлтэй харагдана..

      - За яахав.. Чамд итгэе.. Ганц л удаа. Ердөө ганц удаа шүү. Туслахыг хичээх болохоор.. эндээ хүлээж байгаарай. Би удахгүй эргээд ирнэ, тэгээд учраа олъё хэмээн итгэлгүйхэн дуугарчихаад Жонгүгийг тэнд нь үлдээн гадагш гармагцаа товлосон газар луугаа яаравчлах миний сэтгэл санаа хачин үймэрч орхисон байлаа..

  Жонгүг.. Яг юу хүсээд байгаа юм бэ?

  Үнэхээр.. өөрийгөө өөрчлөхийг, хуучны хэвэндээ орохыг хүссэн юмуу?

  Гэхдээ гэнэт яагаад?

  Ахиж өвтгөмөөргүй байна гэдэг нь.. тэр Жиминтэй уулзсан юм байх даа?

  Тэгээд тэрнийг өвтгөчихсөн хэрэг үү? 

  Хайртай хүнээ өвтгөснийхөө дараа л өөрийгөө чөтгөр шиг болсон гэдгийг ухаарсан хэрэг үү? Яг л аав шигээ?

  Байж болох л таамаг.. 

   Тэгвэл Жимин зүгээр байгаа?

   Аль эсвэл Жонгүг ямар нэг том хэрэг тарьсан байх.. Хүн алчихсан ч юм билүү?

   Хэтэрхий дэгсдүүлсэн таамаг байна..

  Ийн замын турш өөртэйгөө зөрчилдөн тэмцэлдэж явсаар нэг л мэдэхэд хориод минут алхаад хүрчих зайд байрлах зорьсон газартаа ирээд буй би паркын ойролцоох кафен үүдээр явж оров.

  Тэрхэн мөчид л хэнтэй уулзах бол гэх хачирхалтай бодол сэтгэлийг минь эзэмдсэнд би байж ядан догдлсоор хараахан хөл хөдөлгөөнд дарагдчихаагүй буй эргэн тойрны том заалыг гүйлгэн харна.

  Тэгэхдээ Намжүүн ахын тодруулж хэлсэн нэгэн зүйлийг санамагцаа уртаар амьсгалаад шатаар өгсөн хоёр давхрын жижиг зааланд зочилмогцоо би ихэд тайван бусаар орчноо ажиж эхлэв.

   Тэгтэл цаад буланд, цонхны дэргэдхэн байрлах ширээний ард суугаа ихэд танил төрхтэй нэгэн над руу далласанд би тэнд буй ганц нэг хүнийг болгоомжтойгоор ажигласаар түүн дээр явж очоод өөдөөс нь харан суулаа.

      - Сайн уу?.. Та энд.. юу хийж байгаа юм? хэмээн эелдгээр асуухдаа ч байн байн эргэж харан уулзах ёстой хүнээ эрэн байтал Юнги хоолой зассанаа, өөр хүн хайх хэрэггүй ээ. Уулзах ёстой хүн чинь би байна хэмээх шулуухан үгсээрээ анхаарлыг минь өөр дээрээ бүрэн хандуулж гайхширсан төрхийг маань ч ил гаргаж чадсан юм.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora