36. Хамгаас үзэсгэлэнтэй

512 97 4
                                    



       - Тэгээд та хоёр намайг эзгүйд юу хийсэн юм?

       - Ер нь бол би ахтай ярилцахыг оролдсоор байгаад таарсан. Тэр үнэхээр ганц ч удаа хариу үйлдэл үзүүлээгүйгээд бод доо? Түүнийг тийм ууртай байхыг анх удаа л харсан. Царайндаа хувирал гаргаагүй ч байлаа байгаа байдлаас нь шууд мэдэгдэж байсан гээч.

       - Битгий хэтрүүлээд бай. Зүгээр л чамайг харсаар байгаад залхсан байх. Ядаж байтал царай муутайг ч хэлэх үү.

 Энэ удаад Тэхёны өмнөх шоглоомуудын хариуг гайхалтайгаар барьж чадсан тул ийн хэлснийхээ дараагаар инээд алдсаар түүнээс өрсөн дотогш орж шатаар өгсөн цааш гүйсээр арайхан төөрч будилчихгүйхэн шиг Жины өрөөг олж хаалгыг нь татлаа.

  Дотогш ормогцоо хойноос элдэж буй түүнээс зугтаж амжсан би үүдийг нь түгжчихээд инээдээ барьж ядсаар хойш эргэхдээ орныхоо хөлийг налан өвдгөө тэвэрч суух Жиныг олж харав.

  Толгойгоо гудайлган нүүрээ өвдгөндөө наасан байх түүний царай үл харагдах агаад өөр лүү нь аажмаар дөхөх үест ямар нэг хөдөлгөөн үл гаргахыг бодоход хэдийнээ нойрсчихсон бололтой.

  Би ч үнэхээр өөдгүй юмаа...

  Энэ хүнийг ингэж их хүлээлгэснээ анзаарсан ч үгүй..

  Түүнийг байнга хүлээлгэдэг гэдгээ мэддэг хэрнээ л тэгэхээ больж чадахгүй юм...

  Ийм хүнд яагаад сайн хандаад.. хайрлаад байдаг юм бэ?..

  Тэнэг..

   Түүнийг сэрээх эсэхтээ хэсэгхэн тээнэгэлзчихээд ямартай ч энэ байдал нь тухгүй харагдсанд санаа зовох сэдэлдээ дийлдсэн би түүн рүү аажмаар дөхөн дэргэд нь очмогцоо солгой гараараа мөрийг нь зөөлнөөр сэгсэрлээ.

  Байнгын сэрэмжтэй байдаг гэмээр Жин ч тэр даруйдаа сэрсэн бөгөөд эрүүгээ аажмаар өргөн өөдөөс минь нойрмоглосон төрхөө тусгахад би зөөлөн инээмсэглэлээр хариу барив.

  Ийм өхөөрдөм царайг нь харахаар надаас ах гэдэгт нь итгэж өгмөөргүй ч юм шиг..

  Ямартай ч тэр надаас долоон насаар ах гэсэн..

  Гэсэн ч бас л тийм насанд тохирохооргүй залуулаг төрхтэй..  

  Жирийн байдгаараа л авирлан нүүр лүү минь тас ширтэх түүний тохойноос зөөлнөөр атган татахад тэр ч аясыг минь даган өндийн босмогцоо гайхширсан аястайгаар биеийг маань ч бүхэлд нь гүйлгэн харна.      

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now