76. Сүй.

407 63 11
                                    



 Хусогийг тайвшрах аядсаны дараахан би түүнийг дагуулан гэрээс гарч автобусанд суун хөдлөх явцдаа Тэхёнтой холбогдож түүнтэй Жин ахыг авчрах газар товчлож амжсан юм.

      - Гэхдээ.. Нүүрээ яачихсан юм? Арай.. ахиад л Жонгүг үү? гэх Хусогийн зовнингуй дуунаар Тэхён руу сүүлийн зурвасаа бичиж үлдээчихээд утсаа халааслах би өөдөөс ширтэн буй түүнээс харцаа буруулмагцаа цаг алдалгүй яриаг өөр тийш эргүүллээ.

       - Тоох хэрэггүй ээ. Онц юм биш. Харин.. чи бага насныхаа талаар яриач? Өөрийнхөө, Жонгүг бас Жин ахын талаар? Бүгдийг нь мэдэх хэрэгтэй байна.

       - Харин лдээ.. Яг юу ч гэмээр юм.. Бүр эхнээс нь яръя гэвэл.. төрснөөсөө хойш бага сургуульд орох хүртлээ ээж, аав, ах бас дүү гээд гэр бүлийнхэнтэйгээ бүгдтэй нь хамт үнэхээр жаргалтай амьдардаг байж. Бас хөршийнхөө хүүхэд Жиминтэй мэдээ орсон цагаасаа хойш нөхөрлөсөн. Жонгүг бид гурав үнэхээр дотно байсан юм. Харин Жин ах хичээлээс өөр зүйл мэддэггүй, тоглох зав ч байдаггүй болохоор түүнтэй хааяа л уулздаг байсан. Гэхдээ би түүнийг үнэхээр их хүндэлж биширдэг байсан шүү.. Тэгээд дунд сургуульд орох болоход ах бид хоёр сургуулийнхаа дотуур байр луу нүүж гэртээ хааяа л очдог болсон. Тэр үед хэтэрхий завгүй ч гэлээ Жин ах надад маш их хань болж халамжилдаг байсан. Тэгээд..

  Хүүрнэж буй түүхэнд нь анхааралтайгаар чих тавин байтал тэрээр түрхэн завсарлага авч яг л сэтгэл санаагаа бэлдэж байгаа аятай уртаар амьсгалснаа цааш үргэлжлүүлнэ.

      - Одоо бодохнээ яг тэр үеэс л  ээж аав бас Жонгүгийн байгаа байдал бага багаар өөрчлөгдөж эхэлсэн юм байна. Аав Жин ахад үнэхээр хайртай байсан. Дүү бид хоёроос ч илүү. Шалтгааныг нь би сайн мэддэг байсан болохоор нэг их ойшоодоггүй байлаа. Тэр  ууган хүү гэдгээс гадна биднээс бүх талаараа илүү байсан юм. Ухаантай, хичээнгүй, чадварлаг, царайлаг, эелдэг бас хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээдэг гээд л. Хамгийн жаахан нь болохоор ч тэр үү ээж ч бас биднээс илүү Жонгүгийг гэдэг байсан. Тэгээд.. яг найман жилийн өмнө Жиминтэй хамт гадаадад сурахаар явсан. Тэр үеэс хойших нь яг л чиний зохиол шиг.. миний утга учиргүй амьдралын тухай.

      - Чи.. Жимин, Жонгүг хоёрын талаар мэддэг байсан уу? Эсвэл аав дүү хоёрынхоо харилцааны талаар?

      - Үгүй ээ.. Би юу ч мэдээгүй.. Солонгосыг орхисноосоо хойш хэдэн жилийн турш Жимин үнэхээр хэцүү байдалтай байсан. Түүнийг ойлгоё эсвэл туслая гэсэн ч би зүгээр харж суухаас өөр юу ч хийж чадаагүй юм. Яг юу болсон талаар асуух бүрт тэр бүтэлгүй хайр гэдгээс өөр зүйл хэлж байгаагүй. Жонгүгийн тухай ч тэр юу ч мэдээгүй.. Аав тэдэнд юу хийдэг байсныг ч.. Мэдсэн бол би бас ах.. ядаж л тэднийг хамгаалахыг хичээж болох л байсан.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now