24. Уулзах хэрэггүй, тэгэх ч ёсгүй хүмүүс гэж байдаг

567 90 0
                                    



   Яагаад ч юм гэнэтхэн Жин хаалгаар ороод ирчих юм шиг санагдаж.. нэг ёсондоо түүнийг харуулдан байсаар тэр шөнө би бараг л унтаж чадсангүй.

  Өглөө сэрэхэд ч тэр.. угаас ганцаар амьдардаг миний гэр нэг л хачин хоосон оргид байх шиг.

  Гадаа гарахад, сургууль руу явахад хүртэл үргэлж дагуул минь болдог нэгэн үгүй тул тун таагүй санагдаж байлаа.

  Хичээл дундуур ч тэр.. өөрийн мэдэлгүй цонхоор шагайн тэр нэгнийг эрэх надад энэ өдөр хамгаас уйтгартай мэт санагдана.

  Ингээд түрхэн зуур сарнин одсон ганцаардмал амьдрал минь эргээд ирэв үү ч гэж бодогдох шиг..

   Их завсарлагааны үеэр дараагийн хичээл орох ангидаа очих үест сурагчдын олонх нь хооллохоор ийш тийш тарцгаасан тул анги хоосон шахуу байсан юм.

  Гунихралдаа живсээр ширээгээ дэрлэн сууж байтал нэрийг минь дуудах нэгэн хоолой анхаарлыг минь татах бөгөөд эрүүгээ аажмаар өргөн урдахаа харвал Хусог өөдөөс харан зогсож байв.

   Гэвч энэ удаад яагаад ч юм зүрх минь түгшүүр зарлаж сүйд болсонгүй тул би хэвийн дуунаар түүнтэй мэндэллээ.

       - Бие чинь зүгээр үү? Ямар нэг зүйл болсон юмуу? хэмээн үнэнхүү зовнисон шинжтэй асуух түүнд зүгээр гэх хариулт өгсний дараагаар тэр дэргэдэх сандлыг татан суумагцаа надтай яриа өднө.

        - Өчигдөр.. үеэл ах чинь гээд байсан хүн байна аа? Тэр үнэхээр чиний ах юмуу?

        - Тийм ээ.. Ах  маань. Ямар нэг зүйл болоо юу?

         - Аан.. Зүгээр л. Тэр хүнийг өмнө нь харж байсан юм шиг санагдаад. Харин хэн гэдгийг нь санадаггүй.. Чамд үнэхээр ямар нэг зүйл тохиолдон юм бишүү? Чи сайнгүй харагдаж байна.

  Яг үнэндээ надад одоо түүний ярианд анхаарах сөхөө бас ярилцах хүсэл ч алга.

  Ялангуяа Жины талаар бодохгүйг хичээж байсан ч тэр түүнийг сануулж орхисноороо байдлыг минь бүр ч дордуулчихлаа.

  Тийн түүнээс уучлал гуйгаад ярилцахыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд тэр ч мөн зөрүүлэн надаас олон дахин уучлал эрсэн үгс хэлчихээд дараа уулзъя гэсээр ангийг орхисон юм.


***


- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora