81. Хайртай. Үүнд л итгэ. Үүнийг л мэдэж байхад болно.

403 61 15
                                    



      - Чиний талаар тийм ч их мэдэхгүй болохоор.. эхлээд чи ярь. Тэгвэл би ярьж чадах юм шиг байна.

      - Надад тийм онцын зүйл байхгүй гэж хэлсэн дээ.

      - Тэгвэл хариул. Өдрийн тэр залуу.. хэн юм? Чамайг хүчирхийлдэг байсан новш уу? Хэзээ? Хэр удаан чи тийм байдалтай байсан юм?

 Хэсэгхэн хугацааны дараа гэхэд орны хөлд зэрэгцэн сууцгаах бидний хоорондох чимээ аниргүй орчныг эвдэн өдөөсөн Жонгүгийн ярианы сэдэв энэ байлаа.

     - Асрамжинд байхад л.. Тэр талаар дурсмааргүй байна гэх товчхон бөгөөд дурамжхан хариулт өгчихөөд эрүүгээ өвдгөндөө шигтэн нүдээ аажмаар аних би хуучны хар бараан дурсамжийнхаа нэгээхэн хэсгийг ч болов сэргээхгүйг хичээн өөртэйгөө тэмцэлдэнэ..

      - Хүмүүс мэддэггүй байсан гэжүү? Тэд чамд тусалдаггүй байсан юмуу?

 И Жинү бол тэр газрын захирлын хүү.. 

   Тэндхийн ажилчид, хүүхдүүд гээд бүгд түүний жинхэнэ төрхийг мэддэг байсан хэдий ч бүгд эцгээс нь айдаг учраас юу ч хийж чаддаггүй байсныг санаж байна.. 

      - Үгүй. Тэгээд л боллоо. Ахиж битгий асуу. Одоо чиний ээлж. Дүрмээ сана. Нэг асуулт, нэг хариулт. Жимин та хоёрын харилцаанд юу тохиолдсон юм?

      - Чи надаас илүү нууцлаг юм. За яахав, хариулъя гэх үгсийнхээ араас уртаар санаа алдах Жонгүгийн зүг зурвасхан харваас тэрээр толгойгоо гэдийлгэн ямар нэг зүйл бодолдоо зураглаж буй аятай нүдээ аньсан байх агаад төд удалгүй хүүрнэлээ эхлүүлнэ.

      - Тэр манай хөрш байсан. Аль төрөхөөс л. Тэгээд.. би анхнаасаа өөрийнхөө сонирхлыг мэддэг байсан. Тэр үеэс л өөрсдийнхөө сайхан ирээдүйг мөрөөдөж эхэлсэн.. Харин тэр чөтгөр.. намайг хэнтэй ч юм гэрлүүлнэ гэж хэлсэн тэр мөчөөс бүх зүйл өөрчлөгдсөн.. Намайг ч тэр тэрнийг ч тэр сүрдүүлж.. эцэстээ тэр бууж өгөөд яваад өгсөн. Долоон жилийн өмнөх явдал.. Тэрнээс хойш бид ахиж уулзаагүй.. өчигдрийг эс тооцвол. Тэгээд л боллоо.

     - Тэгвэл.. чи нэг тийм зүйл санаж байна уу? Ямар нэг тоглоом.. Хүүхэлдэй ч юмуу?

      - Юун тоглоом.. Чиний дараа хариулъя. Одоо миний асуух ээлж хэмээсээр Жонгүгийг муухан мишээх аядсаар өөдөөс харахад ашгүй нэг юм хэрэгтэй хариултаа сонсох нь гэх найдлага тээгээд байсан би юу болохыг нь бушуухан асуув.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now