51. by Namjoon

414 76 3
                                    



     - Тэхён! Бүхэл бүтэн тав хоночихлоо. Би Жин ахтай уулзмаар байна!

     - Хүлээж бай гэж хэлээд байхад. Энд чөтгөрүүд бүгдээрээ цуглачихсан байна, ойлгож байна уу? Би хүртэл аюулд байна.

     - Тэгвэл Жин ахыг аваад гараад ир! Санаж үхэх нь!

  Утасны цаанаас хашхирах чимээ маань түүний чихийг өвтгөсөн гэдэгт итгэлтэй байна. 
  Үүний хариуд Тэхён уртаар санаа алдсанаа ямар нэг арга олчихоод залгая гэчихээд түргэхэн шиг дуудлагаа тасалчихав.

  Тоглоом ч үгүй үнэхээр их санаж байна.... Ялангуяа тэдний дэргэд ганцааранг нь байлгамааргүй байна..

 Тэхён хэдий түүнтэй хамт байгаа ч гэлээ.. тэр яах ч аргагүй гэрийн эздийн үгэнд орох ёстой болж Жин ах ганцаардана л гэсэн үг.

  Бас хэн нэгэн түүнд  ойртохгүй гэсэн баталгаа байхгүй.. Хараал идэг!

  Түүний төлөө юу ч хийж чадахгүй байгаа өөртөө дургүй хүрч байна..

  Гэхдээ энэ хэрэг мэдээж түүний хувьд ч бас амаргүй байгаа..

  Гэсэн ч Тэхён л юм хойно ямар нэг арга сэдээд учрыг нь олчихож чадна гэдгийг мэдэж байна.. Үнэндээ найдаж байна.

   Тийн хэдэн өдрийн турш хий дэмий санаа зовж хааяа нэг Тэхёныг сүрдүүлж, аль эсвэл хааяа нэг таарахдаа Хусог юмуу Жонгүгтай ойр зуурын үг солилцохоос өөр олигтой зүйл хийж чадаагүй би одоо ч өрөөгөөр нэг холхиж их чимээ гаргахдаа Намжүүн ахын ч уурыг хүргээд амжсан юм.

       - Хар шөнөөр юугаа хийгээд байгаа юм бэ? Хэн рүүгээ орилоод байдаг юм? хэмээн бухимдсан аястай дуу нь хананы цаанаас сонстоход би өөрт тайвшрах ёстой гэх шаардлагыг олон дахин тавьсаар хаалгаар шагайн түүнээс уучлал гуйлаа.

  Тэгтэл буйдан дээрээ зурагт үзэн сууж байсан бололтой тэрээр намайг дуудан дэргэдээ суулгаснаа мөнөө тайван дөлгөөхөн ах хүнийхээ төрхийг гаргаад сүүлийн үед яагаад ингэж аашлаад байгааг лавлана.

  Харин би эхэндээ түүнд юу гэж худал шалтаг тоочих талаараа бодсон ч яваандаа уг энэрэнгүй төрхөнд нь хууртаад ч тэр үү ямартай ч гол асуудлаа хуваалцахаар шийдсэн юм.

       - Ахаа. Хэрвээ Жин ахтай холбоотой асуудал гэвэл та сонсож чадах юмуу?

       - Хамаагүй ээ. Угаасаа чиний асуудлууд тэр тэнэгтэй л холбоотой байдаг болчихсон юм бишүү?

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now