26. Миний хүссэн тайлбар биш..

538 80 3
                                    



       - Тэгэхээр байна аа.. Бүр эхнээс нь эхэлье. Харин чи тайван сонсоорой.. Ерөнхийдөө бол Ким Сокжин ах ээж бас нэг дүүтэйгээ хамт амьдардаг юм.

       - Тэр дүү нь чи биздээ?

       - Чимээгүй сонс оо.. Бас битгий уурлаарай.

  Юу ярих гээд байгааг нь мэдэхгүй ч энэ нь тун хачирхалтай зүйл бололтой өөдөөс минь харан суух Тэхён ихэд нухацтай царай гаргахын зэрэгцээ уруулаа байн байн хазалсаар яриагаа үргэлжлүүлнэ.

       - Намайг анх түүнийг олж очиход тэр ээж бас дүү гэх хоёр хүнтэй хамт амьдарч байсан. Жон Бура гэдэг эмэгтэй гурван хүүтэй. Хамгийн том нь Жин ах. Дунд хүү нь тусдаа гарчихсан харин бага нь түр зуур гадаадад амьдарч байгаа юм. 

        - Ю-Юу? Тэгэхээр чи хэн юм?

        - Тайван сонсоорой гэж хэлсэн шүүдээ.. Ерөнхийдөө бол би тэр айлд ажиллаж бас амьдардаг. Анх Сөүлд очоод бага хүү Жон Жонгүгтай нь танилцаж түүнтэй нөхөрлөж яваад ээжид ч таалагдсан болохоор тэд намайг гэрийнхээ үйлчлэгчээр ажилд авсан юм. Энэ бол хоёр жилийн өмнөх явдал. 

  Гайхалтай.. Тэгэхээр тэр Ким Сокжины төрсөн дүү биш байх нь.. Анхнаасаа надад худлаа хэлж байж..

  Жины гэр оронгүй ганцаардмал нэгэн гэдэг ч бас худлаа..

  Гайхалтай.. Худалчид.

        - Анхнаасаа зарим нэг зүйлийг худлаа хэлсэн гэдэг минь ч үнэн лдээ.. Гэхдээ яг одоо тэр бүгдийг цэгцтэйгээр тайлбарлаад өгье. 

  Тэхён ихэд түгшсэн байртайгаар нүүрний маань хувирлаас бодлыг минь уншиж ажих зуураа ийн хэлэх бөгөөд уртаар амьсгалснаа надаас харц буруулан ярьж эхлэв.

        - Миний олж мэдсэнээр бол Жин ах долоон жилийн турш ийм байдалтай байсан. Тэр арван найман наснаасаа хойш ганц ч үг дуугараагүй бас гэрээсээ ч гардаггүй байсан шахуу. Тэгээд л тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл би түүнийг асарч байсан хэрэг.

 Өөр.. Бүгд өөр.. Төлөөснөөс минь бүгд өөр байна..

  Жин ахад гэр бүл байж.. 

  Бас тэр анхнаасаа одоогийнх шигээ байдалтай байгаагүй бололтой..

  Хэрэв Тэхёны хэлж байгаа үнэн бол.. тэр бодож байсан шиг минь өрөвдөлтэй нэгэн юм..

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now