4. Дохиогоор ойлголцож болно..

935 118 4
                                    



      - Тэгсэн ч гэсэн.. Ахаа, түүнийг зүгээр явуулчих лдаа.

      - Ю-Юу? Юугаа яриад байгаа юм?

       - Би батлан даачихъя, болно биз дээ? 

   Хаанаас ч юм гараад ирсэн зүрх зоригийнхоо шаардлага дагуу би Намжүүн ахын өөдөөс эгцлэн ширтэж байгаад ийн шаардсан бөгөөд тэрээр яг л ямар чөтгөрөө яриад байгаа юм гэсэн аястай харцаар намайг ажина..

       - Чи чинь галзуурчихаа юу? Тэр залуу бол гэмт хэрэгтэн байж ч мэдэхээр аюултай хүн. Тэгтэл юунд нь найдаж энийг өмгөөлөөд байгаа юм?

       - Ахаа, зүгээр л түүнийг явуулчих лдаа. Ямар нэг алдаа гарсан ч юм билүү? Та харахгүй байгаа хэрэг үү? Энэ залуу хүнд муу юм хийхээр хүн биш. Бага зэрэг асуудалтай байж болох ч тийм хүн лав биш. 

       - Тэгсэн ч явуулж болохгүй гээд байна! Гэрт чинь хүргээд өгье, яг одоо эндээс явцгаая.

  Намжүүн ч эцэст нь аргаа болов бололтой санаа алдсанаа ийн дуугараад над руу ойртон гараа сунгах бөгөөд би ч амжиж түүнээс бултан хойш ухрахдаа өөрийнхөө үзэл бодолд бат зогссон байлаа.

       - Түүнийг явуулахгүй бол би энд үлдэнэ!

       - Юугаа яриад байгаа юм?

       - Түүнийг явуулахаас чинь нааш би эндээс явахгүй гэж байна!

  Удаах шаардлагынхаа дараагаар үүнийгээ батлах гэсэн мэт би шуудхан эргэж хараад түргэн түргэн гишгэлсээр Ким Сокжин гэж нэрлэгдээд буй тэр хүний цоожлогдсон хэсгийн өмнө очиж шалан дээр лагхийтэл суулаа.

  Намжүүн ч ихэд уурссан бололтой шалан дээр чанга чанга гишгэлэн өмнө маань хүрч ирснээ,

      - Чи үнэхээр ухаан санаагаа алдчихсан бололтой. За, яахав. Чамайг бодоод зөвхөн энэ удаад л зөвшөөрье хэмээн бувтначихаад дуртай дургүй мөнөөх залууд зааварчилгаа өгнө.

  Би ч ялалт байгуулж чадсандаа багахан бардсаар Намжүүний дэргэд зогсоод түүний хамтрагч өнөө хөөрхийлөлтэй залууг торноос гарган гавыг нь тайлж өгч буйг ажин байлаа.

        - Яагаад түүнийг гавлачихсан юм?

        - Ингэхгүй л бол дайраад байсан юм.

  Намжүүн тайвнаар тайлбар хийх агаад Сокжины гавыг тайлсны дараа  түүний бугуй ямар аймшигтай улайн хөхөрсөн болохыг дорхноо ажин явж очтол тэр гараа ардаа нуучихав.

- BOY WITH LUV - || JIN [END]Onde histórias criam vida. Descubra agora