Untitled 2

416 63 1
                                    




       - Ким Жүнхёг аль хэдийнээ суллагдчихсан. Ким Сокжиныг хайж байгаа биз. Чамайг ч сэжиглэж дагаж магадгүй учраас сэрэмжтэй байгаарай. Тэр новшнууд нийлээд ямар нэг зүйл сэдэж ч магадгүй.

       - Мэдэж байгаа. Ким Тэхён яаж байна?  Жон Бураг хэзээ зайлуулах төлөвтэй байна даа?

       - Бодсоноос их хугацаа орох бололтой. Тэр шулмыг зүгээр л цааш нь харуулчихвал яасан юм? Би цэвэрхэн зохицуулчихаж чадна.

  Шоглоом хийгээд байна уу аль эсвэл жинхнээсээ яриад байна уу гэдэг нь үл мэдэгдэх мөнөөх л хөндийхөн аясаараа дуугарах Юнгигийн мөрөн дээр хөнгөхөн алгадмагцаа би хөнгөхөн санаа алдлаа.

      - Аллага гэдэг гарц биш. Тийм бодолтой байсан бол би хэдийнээ шоронд орчихсон байх байлаа. Гэхдээ тэгсэн бол дүү маань яах байсан бол? Чи ч бас дүүгээ бодох хэрэгтэй. Хог новшнуудаас болж гараа цустаж болохгүй. 

      - Чи байгаагүй бол би бүхнээ алдах байсан бололтой. Чамд баярлалаа, намайг орхиогүйд чинь хэмээн огтоос сэтгэл хѳдлѳл үл анзаарагдах дуунааар ѳгүүлэх тэрээр хүзүүгээ хагас эргүүлэн ѳѳдѳѳс хараад хувиралгүй хүйтэн тѳрхѳндѳѳ муухан мишээл тодруулах аж.

       - Найзууд нэгнээ орхидоггүй шүүдээ. Тэглээ ч бид хувь тавилангаар учирсан хүмүүс. Энэ бүхний эцсийг үзэх хүртлээ хамтдаа тэмцэх л болно.

  Мин Юнги гэдэг энэ залуу ѳмнѳ нь ийм хүн байгаагүйсэн..

  Байнга л тоглоом наргиан хийж хѳгжилдѳх дуртай байсан энэ залуу тэр явдлаас л хойш ийм мѳс шиг хүйтэн нэгэн болчихсон..

  Дүүгийнхээ бас түүний инээмсэглэхийг ч хармаар байна..

  Бүгдийнх нь баяр хѳѳрийг мэдэрч ѳѳр юунд ч санаа зоволгүй бас ѳш саналгүй амьдрах тийм л мѳчийг хүсэж байна..

    Юнгитэй салах ёс гүйцэтгэснээр нууц уулзалтаа ѳндѳрлѳчихѳѳд гэрээс нь гаран машиндаа сууж Гүэчон хүрэх холын замд гарах үест хэдийнээ шѳнѳ дунд ѳнгѳрч байв.

  Дүү рүүгээ залгаж мэдэгдье гэсэн ч цаг орой болсон тул унтаж байгаа байх гэж санасандаа уг үйлдлээ орхин урдах замдаа л анхаарал хандуулах үест машины толинд үзэгдсэн дүрс сонирхлыг минь татаад амжив.

   Түрүүнээс хойш намайг дагаад байх шиг байна..  Хэн нэгэн..

  Хэн нэгэн ч гэж.. Жон Бура эсвэл Жон Жүнхёгийн аль нэгийнх нь явуулга биз..

  Арай гэж аюулгүй газар олчихоод одоо ахиж тэндээс зугтмааргүй байна..

  Яаж ийж байгаад энэ дагуулаас салах ёстой..

 Тэр жаргалтай амар амгалан мѳчүүд ийм хурдан сүйдэх тийш хандаж байна гэжүү?

 Ямартай ч би эцсээ хүртэл хамгаалсаар байх болно.. Дүүгээ бас түүний аз жаргал болсон нэгнийг.




190922 14:45

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now