14. Уурлачихсан..

705 80 3
                                    



     Үзэсгэлэнтэй гэх үг л дөхөм илэрхийлэл болмоор төрх гарган нойрсож буй түүний анхаарлыг татчихгүй гэсэндээ эвтэйхнээр хөнжлөө сөхөн шалан дээр газардаад хана түшиж доголон алхлах миний хөлөнд өчигдөр үүсээд байсан өвдөлт огт мэдрэгдсэнгүй.

  Тийн зүгээр болчихсон ч юм шиг санагдсан тул газар суун зүүн хөлийнхөө боолтыг эвлэгхнээр тайлж авчихаад босож жирийн үеийнх шигээ чөлөөтэй алхах гэсэн авч харамсалтай нь хоёрхон гишгэх төдийд л мөнөөх аймшигтай өвдөлт ачааллах нь тэр.

  Гэнэтийн тэр зүйлээс болоод хөл алдах би үүдний дэргэд падхийн унахдаа арайхийн хоёр гараараа тулгуур хийн ядаж л цээжин хэсгээ бэртэхээс хамгаалж чадсан юм.

  Ёолсоор биеэ эргүүлэн дээш харж хэвтэх үест хэзийдээ ч юм сэрчихсэн Жин хүрч ирснээ ахиад л ядах юмгүйгээр намайг хоёр дээрээ өргөөд тэвэрчихлээ.

        - Хөөе! Ингэхээ боль лдоо..! Ичмээр юм. Би жаахан хүүхэд биш..!

  Хэдий түүнийг загнах сэдэлтэй байсан ч дорхноо ичин улайж орхих би ийн бувтнасаар түүнээс харц буруулж, дуулгавартайгаар эргэн орондоо залрав.

  Дараа нь тэр галын өрөөнд очиж юу ч юм түчигнүүлэн байснаас авчирсан зүйлсээрээ хөлөнд минь ахин жин тавьж боочихоод өндийхийг завдах миний мөр лүү түлхэн хойш хэвтүүллээ.

        - Гэхдээ.. Би угаалгын өрөө ормоор байна хэмээн ичингүйрсээр шивнээд хөнжлийнхөө захаас атган хамар хүртэлх хэсгээ бүтээж халхалсныхаа дараа өөрөөс нь хариу хүлээвэл тэр над руу үл ойлгосон байртай цоо ширтэн байснаа намайг орноос сугалан гаргаад цааш алхав.

  Угаалгын өрөөнд оруулан намайг эвтэйхнээр шалан дээр газардуулсных нь араас түүнийг гадагш гаргасныхаа дараа би биеэ хөнгөлчихөөд нүүр гараа ч угаалаа.

 Үнэхээр.. яах вэ?

  Яаж яваад ийм хачин байдалд орчихов доо?

  Ядаж байхад энэ хүн ямар ч халамжтай юм.. Надаас хлхам ч холдохгүй нь..

  Байн байн хүнийг тэврээд л.. үнэхээр ичмээр юм..

  Бас өнөөдөр дөнгөж л пүрэв гараг байхад хичээлдээ ч явж чадахгүй нь..

  Ахх... Яаж ийж байгаад л хурдан эдгэх хэрэгтэй..!


***


- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora