92. Зугтах..

392 59 8
                                    




  Битгий яв...

     Гэсэн ч төд удалгүй ухаан санаагаа эргүүлэн авсан би хэдий түүнийг ярих чадвараа эргүүлэн олсонд асар их баярлаж байсан ч яг одоогийн нөхцөл байдалтай энэ нь уялдахгүй болохыг өөрт сануулсаар цээж рүү нь түлхсээр арай гэж түүнээс холдлоо.

Дараагаар нь түүнтэй харц тулгарахаас ч зайлсхийн эргэж хараад хамаг хурдаараа өрөөнөөс гүйн гарахдаа эрчээ алдаагүй чигтээ тэдний гэрийг ч орхив.

Эргээд харчихвал.. ахиад тэр харцтай тулгарчихвал хулчийгаад бодлоо өөрчилчихнө гэдгээ мэдэж байна..


***


   Нэг өдөр.. Хоёр өдөр.. гурван өдөр.. 

   Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрсөөр.. гэхдээ асар удаанаар.

   Долоо хоног гэдэг  яг л далан жил шиг санагдана..

  Юу ч хийж бүтээхгүй байгаа тийм л далан жил.

  Хусогт шийдвэрээ хэлж өөртэй нь гэрлэнэ гэж зүтгэсний дараа тэр эхэндээ гайхаж бас эсэргүүцэж байсан ч эцэс сүүлдээ буугаад өгчихсөн.

  Ээжийнх нь сүрдүүлгийн талаар хэлээгүй ч түүнд ч бас үүнээс өөр сонголт байхгүйг мэдэж байна.

  Дараа нь бид Жон Буратай уулзсан.. Тэгээд ердөө ганцхан сарын дотор хуримыг маань хийх тов гаргачихсан..

  Үүнийг мэдээд Намжүүн ах галзуурах шахтлаа уурласан хэдий ч эцэстээ надад ямар байгааг ойлгосон тул түр зуурдаа тэсээрэй гэж гуйсан юм.

  Жин ахын тухайд түүний ямархуу байгаа, үнэхээр зүгээр болсон эсэхийг ч мэдэхгүй байна.. 

  Тэхёнтой ч ахиж холбоо бариагүй болохоор юу болж байгааг мэдэх юм алга.

   Гэхдээ Жон Бура биднийг гэрлэсний дараа тохиролцоондоо хүрнэ гэж амласан, үүнд нь эргэлзэхгүй байгаа ч.. Жин ахын цаашдын амьдрал ямар байх бол гэдэгт мөн л санаа зовниж байна.

  Хамгийн сүүлд буюу тав хоногийн өмнө Тэхёнтой уулзахад түүнтэй өрнүүлсэн харилцан яриа толгойд там тум буухад шалан дээр өвдгөө тэврэн хана налж суугаа би нүдээ анин үг нэг бүрийг санахыг хичээж байлаа.

    "Хэзээ юм? Хэзээ Жин ах ярьж эхэлсэн юм? Хэзээ зүгээр болсон юм бэ?"

   "Юу ч зүгээр болоогүй. Зүгээр л түүний ярих чадвар бага багаар сэргэж эхэлсэн төдий. Гэхдээ тайван бай. Битгий санаа зов, би Жин ахыг сайн харж хандана. Харин чи Жон Хусогоос л хол байгаарай. Хэнд ч битгий итгэ"

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora