38. Өөрчлөлт..?

532 82 1
                                    



  Нойрноосоо сэрж, нүдээ нээсэн даруйдаа харц тулгарах тэр хүн..

  Хараад хараад ханамгүй түүний сайхан царай..

  Би гэдэг нэгэн охиныг хором тутамд ичээж бас догдлуулж мөн дээр нь төөрөгдүүлж орхидог хачирхалтай харц..

  Цэвэр ариун зүрх сэтгэлтэй гэдгийг нь илэрхийлэх мэт түүнээс цацардаг гайхалтай дулаахан энерги..

   Анх удаа мэдрэгдсэн тэр хачин мэдрэмжүүдийг эхэндээ ойлголгүй будилсан ч гэлээ.. одоо бол.. би түүнд татагдаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна..

  Цаашдаа юу тохиолдохыг, төгсгөл нь ямар байхыг мэдэхгүй ч гэлээ энэ харилцаагаа заавал үргэлжлүүлэхийг хүсэж байна..

  Түүнтэй хамт байхыг хүсэж байна.. Зайлшгүй энэ хүнийг орхих ёстой тийм мөч ирэх хүртэл.

   Гэхдээ тийм зүйл битгий тохиолдоосой..

    Сайхан амарсан биздээ? гэх асуултын маань хариуд Жиныгтүргэн гэгч нь толгой дохиход би өөрийн эрхгүй урууланд минь тодрох мишээлтийг нуулгүй ил гаргасан ч ичингүйрлээ дарж чадалгүй нүдээ эргэлдүүлсээр нэг юм ахин ам нээлээ.

       - Өнөөдөр.. бид болзоонд явна.. Тийм ээ?

  Цөөн ч гэлээ миний хувьд асар их зориг, бардам зандаа буулт хийх хүч шаардсан үгсийн маань дараагаар Жин бидний одоо ч атгаастай буй гарыг өргөн цээжиндээ нааснаа мөнөөх үл мэдэг инээмсэглэлээ урууландаа тодруулсаар өөдөөс толгой дохино.

  Яалт ч үгүй түүний царайг хараагүй байхдаа иймэрхүү зүйлс хэлж баймаар юм байна..

  Тэгвэл миний хувьд сандрах нь арай л бага..

  Гэхдээ л энэ мөч гайхалтай..

  Бас би түүний хувиралгүй төрхөнд томоос том инээмсэглэл тодрохыг хармаар байна...

  Ичсэндээ нүүр нь улайж харцнаас минь зугтахыг нь ч бас хармаар байна..

  Миний адилаар мэдрэмжүүдээ ил гаргахыг нь харахыг хүсэж байна...

  Зүрхийг минь цочроож ичсэндээ улайхад хүргэдэг ч гэлээ багахан ч болов жаргал бэлэглэж чин сэтгэлээсээ инээмсэглэхэд хүргэдэг эдгээр мөчүүд юу юунаас илүү үнэ цэнэтэй юм..

       - Болзоо?! Үнэхээр та хоёр болзоонд явах юмуу?! 

    Харамсалтай нь уг сайхан мөчийг тасалдуулах Тэхёны хашхирах дуунаар давхийтэл цочин өндийгөөд би үүдний дэргэд зогсоо түүн рүү ширүүн харц хаяллаа.

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz