33. Хүлээж байя

543 93 7
                                    



      - Тэхён... Чи тоглоод байгаа юмуу?! Өрөөнийх нь гэрлийг янзлаад өг лдөө! Харанхуйгаас айдгийг минь мэдсээр байж!

      - Ах дэргэд чинь байхад юунаасаа айдаг юм бэ? Харин ч нэгэнтэйгээ ойр сайхан юм бишүү? Дуртай байж маяглахаа боль лдоо.

      - Чи үнэхээр-

 Жины дэргэд зогсчихоод Тэхёнтой өрнүүлж буй бяцхан маргааныг тасалдуулж дуудлагын дохио хангинахад би түрхэн завсарлага аваад халаасан дахь утсаа гарган ирж дэлгэц рүү нь өнгийлөө.

  Тэгтэл.. "Царайлаг залуу" хэмээн Хусогийн хадгалж өгсөн өөрийнх нь дугаар...

     - Царайлаг залуу гэнэ үү? Хэн юм?

  Хэсэгхэн шоконд орчихоод байснаа би Тэхёны дуунаар цочин сэхэл авч утас руу минь өнгийж буй түүнээс бултан угаалгын өрөө рүү явж ормогцоо таслагдахаас нь өмнө түргэхэн дуудлагыг авч амжсан юм.

      - Б-Байна уу?

      - Сайн уу? Чи хаана байгаа юм? Яагаад хичээлдээ ирээгүй юм?

     - А-Аан.. Харин унтаад хоцорчихож..

 Юу ч бодолгүй шахуу хэлж орхисон хариултын маань араас Хусогийн инээх чимээ чихэнд тодхон сонстоход ичсэндээ улайж орхих би ямар азаар түүнийг царай минь харахгүй байгаа юм гэж бодлоо..

      - Тийм үү? Хичээл дөнгөж тарж байна. Уг нь өнөөдөр ирсэн бол чамаас асуух зүйл байсан юм. Тэрийгээ утсаар асууж болох уу?

      - Мэдээж болно.. Юу юм?

      - Өнгөрсөн долоо хоногт ангиараа хамт кино үзсэн дээ.. Чамд кино үзэх таалагддаг юм шиг санагдаад. Өнөө орой хамт кино үзье гэвэл дургүйцэхгүй биздээ?

  Юу? Тэр намайг болзоонд уриад байна уудаа?!

  Хоёулхнаа кино үзье гэдэг чинь болзоо гэсэн үг биздээ?

  Яах вэ? Яах вэ?!

  Би Жон Хусогтой болзоонд явна гэжүү?!

  Бүр өнөө орой!!

      - Байна уу? Хариугаа одоо хэлж чадах уу? Хэрвээ чамайг зөвшөөрвөл бэлдэх хэрэгтэй байна лдаа.

  Одоо ч гайхалтай эелдэг бас дур татам өнгө аясаа хадгалсаар байх түүний хоолойг сонссоор байж яаж үгүй гэж хэлэх билээ дээ..

- BOY WITH LUV - || JIN [END]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ