29. Тэврэлт.. Догдлол бас дурлал..

538 89 2
                                    



  Удаан хугацааны турш санагалзсан мэт санагдах тэр нэгэнтэй харц тулгарсан даруйд бие минь бодлоос минь түрүүлэн хөдөлсөн тул нэг л мэдэхэд би Жиныг тэврээд цээжинд нь нүүрээ наачихсан зогсож байлаа.. 

  Тэр үед сүүлийн тэврэлт ч байж магадгүй гэж айсан...  Гэхдээ ахиад ингэж тэврэхийг түүнээс илүү хүсэж байсан юм..

  Хүн яаж ийм дулаахан байж болдог байна аа?

  Одоо биеийн минь хаа сайгүй мэдрэгдээд байгаа энэ халуу шатам мэдрэмж надаас болсон эсвэл түүний нөлөөллийнх нь үү гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй нь..

    Тийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн асар зоримог үйлдэл хийсний минь хариуд Жин ямар ч хөдөлгөөнгүй зогссоор байсан бөгөөд Тэхён биднийг түлхэн салгаад түүний өрөөнд оруулаагүй бол магад би одоо ч түүнд наалдсаар байх байсан биз.

   Биднийг учраа олоорой хэмээн захиад инээд алдсаар хаалга хаачихаад Тэхёныг явсны дараа өөд өөдөөсөө харан зогсоцгоох бидний хэн хэн нь чухам юу хийх ёстой эсвэл хэрэгтэй болохыг үл ойлгох шиг..

  Дараагийн хоромд түүний мөнөөх л нүүрийг минь цоолох шахам ширтэлт болон бодлогогүйгээр гаргаж орхисон үйлдлээсээ үүдэн ичиж орхисон би түргэхэн түүнээс харц бурууллаа.

  Тэгтэл харин санаанд оромгүй гойд үйл явдал болсон нь.. Жин ганц алхам хийн надтай тун ойрхон зайд ирснээ хоёр гараараа нурууг минь зөөлнөөр ороогоод тэвэрчихсэн явдал.. 

 Хэдий бүр ч ичиж улайхын зэрэгцээ басхүү гайхшраад амжсан ч гэлээ түүний урмыг хугалж болохгүй хэмээн өөрт шалтагласаар яг л зөөлөн дэрэн дээрээ газардаж буй аятайгаар хацраа цээжинд нь наагаад нуруун дээр нь хоёр гараа байршуулав.

  Тэврэлт..

  Тэр мэдээж анх удаа ийм үйлдэл гаргаж байна..

 Энэ нь Намжүүн ахын хэлж байсан бүхий л таамгууд худлаа гэдгийг бүрэн дүүрэн батлах шиг.

  Тэр мэдрэлгүй эсвэл мэдрэмжгүй биш..

  Ил гаргадаггүй ч түүнд сэтгэл хөдлөл байдаг.. Бас тэр мэдээж жирийн хүмүүс шиг сайхан бас муухай зүйлсийг ялгаж таньж чаддаг..

  Тэврэлт гэдэг хайр халамжийн нэг хэлбэр биш гэжүү?

 Би лав тэгж бодож байна.. Уншсан номнууд дээрээ гарч байсан романсууд дээр үндэслээд.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now