27. Түүний чин сэтгэлийн бас эцсийн гуйлт бололтой..

490 81 3
                                    



   Тэхёны хачин тайлбар хийчихээд явсан тэр өдрийн маргааш ахин ирээд надад нэгэн газрын хаяг үлдээчихээд хоёр өдрийн дотор ирээрэй гэж гуйсан юм.

  Түүний хэлсэн хугацаа өндөрлөх өдрийн орой гэхэд би хэдийнээ шийдвэрээ гаргачихаад тэдэн дээр явж очихгүй гэх үгэндээ бат зогссон байлаа.

  Тийн эртхэн унтахаар төлөвлөн хөнжилдөө шургасны дараа нойр хүрэх нь битгий хэл харин ч тархи маань гэнэтийн хурдаар ажиллаж эхлэх шиг.

  Ямартай ч Жинтэй уулзмаар байгаа ч гэлээ.. би тэр тохиролцоог зөвшөөрч чадахгүй.

  Бас.. үнэндээ дургүй хүрч байна.. Энэ хугацаанд өрнөсөн үйл явдлуудын ихэнх нь хуурамч гэхээр..

  Бидний уулзсан, түүний манай гэрт амьдрах болсон гээд л бүгд л Тэхёны төлөвлөсөн зүйлс..

  Дээр нь Жин хүртэл намайг хуурч байдаг..

  Дургүй хүрмээр юм!

  Тийн хоосон өрөөнд өөрийнхөө үзэл бодолтой тэмцэн хэвтэж байтал хаалга тогших чимээ дуулдах ба ийм орой хэн байдаг байна аа хэмээн түүртсээр тоолгүй орхичихъё гэсэн ч гадаа байгаа хэн нэгэн зогсохгүй нь бололтой.

  Ийн эцэст нь аргаа баран явж очоод ихэд болгоомжилсоор үүдний цоожийг тайлтал тэр даруйдаа хаалга татагдан онгойх бөгөөд өмнө минь тулгарсан хэн нэгэн бол ихэд бухимдсан байртай хүндхэн амьсгаадаж харагдах Тэхён байлаа.

  Тэрээр ам нээхийн завдалгүй хаалга хаан дотогш орж ирмэгцээ бугуйнаас минь атган чирч өрөөнд маань явж ормогцоо мөр лүү хүчтэйхэн түлхэж орон дээр газардуулчихав.

  Дараа нь мөн л юу болоод байгааг ойлгож ч амжаагүй байхад хоёр бугуйг минь чанга гэгч нь атган орны гадаргатай наалдуулснаа Тэхён дээр минь гарч юу юугүй намайг барьж идэх нь үү гэлтэй аймшигтай харцаар ширтэн байснаа ам нээнэ.

       - Би чамаас гуйсан биздээ?! Яагаад түүний төлөө ирж болохгүй гэж? Яагаад түүний төлөө тийм хялбархан зүйлийг хийж чадахгүй гэж?! Түүнд татагдаж байсан чинь үнэн биздээ? Эсвэл зүгээр л түүнээр тохуурхах гэж байсан юмуу?! Энэ бол түүний амь амьдралтай холбоотой асуудал! Ахиад жаахан л ийм байдалтай байх юм бол.. тэр тэсэхгүй үхчихнэ гэж байна! Чи ер нь үүнийг ойлгож байна уу?!

  Дотроо хадгалагдан буй бүхий л уураа захирч чадалгүйгээр ил гаргаж буй мэт аймшигтай бухимдуухан дуунаар ийн хашхичих тэрээр бугуйг минь бүр ч чангаар атгах ба би ямар нэг нүүрний хувирал гаргахгүй гэсэндээ уруулаа чанга гэгч нь хазаад байлаа.

- BOY WITH LUV - || JIN [END]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin