54. first KISS

439 73 16
                                    



    Сэтгэл догдлуулам уг хэдэн хоромд анхаарлыг маань хамгийн ихээр татсан зүйл бол мэдээж түүний ягаахан уруул.

   Аль эртнээс сонирхож, хүрч үзэхийг, цаашлаад мэдрэхийг хүсэж байсан зүйл минь..

  Ичих мэдрэмж минь хаашаа алга болчихсоныг мэдэхгүй юм, гэхдээ одоо л биш бол хэзээ ч ахиж ийм боломж олдохгүй юм шиг санагдаад байна...

   Яг одоо л зориг гаргачихвал.. яг одоо.. зөвхөн одоо.. өөр хэзээ ч биш..

   Өөрийнхөө бас түүний төлөө..

   Өөрийнхөө бас түүний мэдрэмжийн төлөө..

   Өөрөөр бол бидний харилцааны төлөө...

   Үнэндээ гол шалтаг нь миний л хүсэл юмсан...

       - Ахаа.. Яг одоо нэг зүйл хийхгүй бол.. хэзээ ч тэгж чадахгүй юм шиг санагдаад байна.. Уучлаарай.. Гэхдээ..

  БИ ТАНД ДУРЛАЧИХСАН... бололтой..

   Амнаас унагаж чадаагүй үгсээ сэтгэлдээ шивнэмэгцээ би нүдээ тас анин, нүүрээ аажмаар урагш түрсэн ба төд удалгүй бидний уруул хоорондоо нийлэх нь мэдрэгдлээ.

  Зөөлөн бас.. чийглэг.. амттай зүйл...

  Хэт таатай мэдрэмж..

  Магадгүй энэ олон жилийн турш миний мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмжийг ч гүйцэх байх..

  Гэхдээ ном зохиолууд дээр гардаг шиг "Цээжин дотор асар олон эрвээхий бужигналдан үймэлдэж буй  мэт хачин мэдрэмж" шиг биш.. 

  Төсөөлж байснаас минь тэс ондоо зүйл.

  Зүгээр л.. яг л.. ямар нэг гайхалтай зүйл олоод нээчихсэн юм шиг..

   Хэзээ ч орж болохгүй хэмээн хориглосон газарт нэвтэрч, хэний ч хүрэх ёсгүй байсан тэр л хаа нэгтээх ертөнцөд хөл тавьж байгаа мэт тийм л хачирхалтай мэдрэмж.

   Эсвэл энэ ертөнцийн хамгийн үнэтэй эрдэнэсийг олоод өөрийн болгочихсон юм шиг..

   Аль эсвэл ямар нэг нууцаар дүүрэн далайд живж байгаа мэт..

   Яг юу гэж тайлбарлавал ойлгомжтой болохыг мэдэхгүй байна гэхдээ.. ямартай ч энэ мэдрэмжийг би гайхамшиг нэрлэмээр байна..

  Бас энэ бол.. миний анхны үнсэлт..

  Хэзээ нэгэн цагт надтай таарах хэн нэгэн гайхалтай хүнд зориулан хадгалж байсан нандин зүйл минь..

 Тийм л эрхэм зүйлээ энэ хүнд өгсөндөө баяртай байна..








teku_jin

190722 23:32


- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now