6. Хамт байх шалтаг..

953 110 2
                                    



  Наймаг цагийн сэрүүлэгний дуунаар сэрсэн даруйдаа ихэд эрч хүчтэйгээр орноос харайн буугаад юун түрүүнд цонх тийш алхах би яг л эрж байсан зүйлээ буюу байрны урдах замын цаана зогсох тэр нэгнийг олж харлаа.

   Тийн өөрийн эрхгүй инээмсэглээд өөрийнх нь зүг гараа даллахад тэр ч намайг олж харсан даруйдаа өнөө л нэг үйлдлээрээ надтай мэндэлнэ.

  Өнөөдөр бол энэ хачирхалтай хүн амьдралд минь гарч ирснээс хойших яг л арван хоёр дахь өдөр.

  Яагаад энэ онц биш зүйлийг сайн мэдэж буйгаа өөрөө ч ойлгохгүй нь.

  Ороод ир гэж цонхоор хашхираад нэмэргүйг мэдэж байсан тул би хурдхан хар бэлтгэлийн өмд болон юүдэнтэй цамцаа углан ороо хураачихаад гадагш гарлаа.

  Орцны үүдэн дээр очиход тэр яг л мөнөөх байрандаа зогссоор байсан ба намайг инээд алдахад хүргэсэн зүйл нь өчигдөр миний өгсөн зузаан ороолтыг зүүсэн хэвээр байсан явдал.

  Гадаа нэмэх градустай, тийм дулаахан биш ч гэлээ бас бас сэрүүхэн гэж нэрлэж болмооргүй цаг агаартай байхад.. халууцахгүй л байгаа юм байх даа хэмээн түүнийг дотроо шоглох хэдий ч гаднаа үүнийгээ ил гаргахгүйг хичээсээр түүнийг дагуулан дотогш оров.

   Гэртээ орох замдаа түүнд бичиг үсэг зааж болох эсэх талаар асуухад тэр үгүй гэх хариулт өгсний дээр үүнд нэлээн дургүй байгаа бололтой ажиглагдана.

   Үүнээс нь үүдээд би түүнээс хүссэн зүйлсийнхээ талаар мэдэж авах өөр зам хайх хэрэгтэй болсон тул тэр хүний ороолт болон гадуур хувцсыг тайлж үлдээн үүдний өрөөний жижиг ширээний өмнө суулгаад өглөөний цай бэлтгэж эхлэв.

   Тэр өндгөнд дуртай болов уу? Эсвэл шарсан талханд? Миний тогтмол уудаг өглөөний цай түүнд таалагдах болов уу?

  Ер нь юунд дуртай юм бол?

  Үнэндээ түүний талаарх бүх зүйлсийг мэдэхийг хүсэж байна..

  Бүтэн өдрийн турш зогсоо зайгүй сонссон ч хамаагүй..

  Даанч тэр ярьж чадахгүй юм даа..


***


       - Таныг би Сокжин гэж дуудаж байх уу?

  Толгой сэгсрэлт..

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz