58. Илчлэлт

372 65 11
                                    



Хэсэг хугацааны дараа арайхийн тайвшрах аядмагцаа Тэхён цаад цонхондоо шанаагаа тулан гарынхаа алгаар нүүрээ дарснаа хэдэнтээ санаа алдсаар ам нээхийг хичээх аж.

       - Тэхён, хүсэхгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ. Бид дараа ярилцаж болно.

       - Үгүй дээ.. Тэгэх тусам цаг хугацаа өнгөрсөөр л байна... Угаасаа чи бүгдийн талаар мэдэх л байснаас хойш.. заавал одоо ярих болно. Бүгдийг нь илчилнэ.. удаан хугацааны турш зөвхөн сэтгэл дотроо хадгалсан тэр бүх зүйлсийг.

 Тэхёны байрлаж байсан хуучин байрны ойролцоох зогсоолд байршуулсан машины цонхоор эргэн тойрон өрөөтэй тээврийн хэрэгслүүд хийгээд бүдэгхэн орчноос өөр үзэгдэх зүйлгүй тул хэн нэгэн биднийг харчихна эсвэл сонсчихно гэж санаа зовних шаардлагагүй мэт.

  Эцэст нь тэрээр эрс шийдэв бололтой нэг хүндээр амьсгалснаа суудлаа налан толгой гэдийлгэхдээ хоёр нүдээ тас аньсан байх агаад саяхнаас бэлтгэн байсан үгсээ урсгаж эхлэхэд би ч чимээгүйхэн ярианд нь чих тавина.

       - Энэ тайлбарлахад их хэцүү бас ичмээр.. Гэхдээ.. хамгийн түрүүнд хэлэх зүйл бол Жонгүг ижил хүйстнээ сонирхдог. Бас илүү гүн гүнзгийгээр.. Яг юу ч гэмээр юм.. Нэг ёсондоо тэр садист. Ингэж хэлвэл илүү ойлгомжтой байх. Хүнийг өвтгөж таашаал авдаг тийм төрлийн хүмүүс байдаг даа.. Яг л тийм. Гэхдээ яг ч хүч хэрэглэх замаар биш.. Энэ л хамгийн хэцүү хэсэг нь. Кинон дээрээс харж эсвэл номон дээрээс уншиж байсан бол.. чи улаан өрөө гэж мэдэх үү?

  Улаан өрөө?.. Энэ талаар уншиж байсан.. Нэг ёсондоо садист өрөө? Бэлгийн харилцааны өрөө? Яг юу гэж тайлбарладгийг мэдэхгүй ч ерөнхийд нь гадарлаж байна..

  Бас төсөөлж ч байгаагүй зүйл..

        - Ерөнхийд нь.. мэдэх юм байна.

        - Анх Сөүлд ирээд би Жонгүгтай танилцсан гэж хэлж байсан даа.. Бид шөнийн клубт танилцсан юм. Тэгээд тэр намайг гэртээ аваачсан.. Үнэндээ надад хонох газар байгаагүй болохоор надад тусална гэхээр нь дагаж явсан юм. Тэр тийм ч муу хүн шиг санагдаагүй.. Тэгтэл тэр намайг тийм өрөөндөө аваачсан.. Тэр байшинд, Жонгүгийн өрөөний цаана тийм нууц өрөө байдаг юм. Тэгээд Жонгүг надтай ярилцаж, бид тохиролцоо хийсэн. Яг л боолын гэрээ шиг. Энэ бол түүний дотроос эртнээс гарч ирсэн гаж сонирхол. Тэр гэртээ аль эсвэл зочил буудалд залуусыг дагуулж очоод надтай хийсэн шигээ тохиролцоо хийдэг байсан. Тэгээд оронд нь мөнгө санал болгодог. Зугаа цэнгэл, таашаал бол түүний амьдрал. Тэр үүнгүйгээр амьдарч чадахгүй.. Нэг төрлийн сэтгэцийн өвчин байх лдаа.. Жонгүг одоо ч яг тэр хэвээрээ.. Бас бидний хоорондох гэрээнээс болоод би түүнийг эсэргүүцэж чадахгүй. Бусдыг өвтгөх нь түүнийг баясгаж, ёолж орилох чимээнэсэ тэр таашаал авдаг.. Тэр ийм л аймшигтай хүн. 

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora