65. Араатан

361 72 13
                                    



 Шөнийн турш үргэлжилсэн Жонгүгийн тамлал өндөрлөж, түүнийг юу ч болоогүй мэт тайвнаар нойрсох зуур дэргэд нь хөдлөх ч тэнхэлгүйгээр хэвтээ би хамаг биеэр тархсан өвдөлтөндөө тарчилсаар цурам ч хийх завдалгүй өглөөг угтлаа.

   Биед минь өвдөлтгүй хэсэг өчүүхэн ч үгүйн дээр амьсгалахад ч бэрх байх тэдгээр зовлонт мөчүүдэд амнаас гарах авиаг минь орлох нулимс гээч хацрыг маань чийглэх ба би арай ядан хөдөлгөөн хийж, нимгэн улаан хөнжлийг татан толгойгоо хучив.

  Дараагаар нь арайхан дааж чадахаар болсон биеэ удаанаар хөдөлгөн хажуу тийш харж хэвтээд дэрэнд нүүрээ наан уг мөчид хамгаас сайн хийж чадах зүйлийнхээ дагуу чимээгүйхэн мэгшиж эхэлнэ.

  Тийн нэг мэдэхнээ өвчнөө түр ч болов мартаж хэсэгхэн зүүрмэглээд сэртэл мөнөөх аймшигтай тарчлаан одоо ч намайг орхиогүй хэвээр..

   Чимээ огт дуулдахгүй байсанд аажмаар хөнжлөөс цухуйваас эргэн тойронд амьд амьтны бараа үгүй байх агаад Жонгүгийг хаашаа ч юм яваад өгсөнд би багахан ч болов баярлах аядана.

  Хөдөлгөх тоолонд янгинан өвдөх үе мөч маань хэдэн цагийн дараа гэхэд арайхийн хяналтад минь багтахаар болсонд би түргэхэн шиг орноос буун шалаар нэг тарж орхисон хувцаснуудаа түүж эв хавгүйхнээр углалаа.

  Гэсэн ч гэртээ харих нь битгий хэл хаалга хүртэл алхана гэдэг мөрөөдөл шахуу зүйл байсанд бие маань эргээд хэвийн болох хүртэл хүлээхээр шийдэж орон дээр эргэн хэвтмэгцээ мөнөөх л өвдөлтөндөө ганцаар шанална.

  Тэхён.. Сокжин.. Тэд яаж ийм зүйлийг тэвчдэг байсан юм бол?

  Урьд өмнө мэдэрч байсан өвдөлтүүдээс ч илүү аймшигтай..

  Яг л там шиг.. бас хэзээ ч дуусахгүй юм шиг санагдаж байна.. 

  Хичнээн хичээсэн ч яг одоо бие маань ахин ийм өвдөлтийг дааж чадахгүй нь бололтой.

  Ахиад өчүүхэн л өвдөлт нэмж мэдрэгдэхэд үхчих юм шиг санагдаж байна.. 

  Уг хүйт даам чимээ аниргүй орчинд үхэлтэй нүүр тулсан  мэт аймшигт тэмцлийг дотроо өрнүүлэн буй би хаалга онгойх чимээнээр давхийн цочиж мөн түүнээсээ илүүтэй айдас гээчийг сэтгэлдээ хуруулна..

  Тэгтэл яг л миний залбирал эсрэгээрээ өрнөж,  шарталтаасаа арайхан салж чадаагүй бололтой Жонгүг хачин баргар царайлж үсээ сэгсийлгэн үрсээр өрөөнд орж ирээд дэргэд маань тэрийгээд хэвтчихлээ.

 Хэдий шуудхан түүнээс зугтахыг юу юунаас илүүтэй хүсэх авч яг одоогийн нөхцөл байдалд энэ нь хоосон мөрөөдөл төдий зүйл ба угаас үүнтэйгээ эвлэрэх би ядаж л түүний хүйтэн харцтай тулгарчихгүй гэсэндээ эрүүгээ хагс эргүүлж хана тийш ширтээ байрлал руу шилжив.

     - Уйдаад байна. Ямар нэг зүйлээр тус болохгүй биз?

  Ёжлонгуй үгс нь чихэнд бүр ч ойртон дуулдаж, хүйтэн гараа мөрөнд маань хүргэхэд би нүдээ тас анин түүнийг ахиж тийм зүйл битгий хийгээсэй хэмээн дотроо залбирсаар..

     - Сонирхолгүй юм. Алив лдээ, уг нь би чамд зөөлөн хандсан шиг санагдах юм хэмээх удаах үгсээ амнаас унагах явцдаа Жонгүг дээр минь гарч солгой гараара эрүүнээс чанга гэгч нь атган өөр лүүгээ эгцлүүлээд мөнөөх л хүйт даам харцаараа өөдөөс эгцлэн ширтсээр үргэлжлүүлэн ярина.

     - Үнэхээр хэцүүхэн харагдаж байх чинь.. Ийм болохоор л.. хэтэрхий сул дорой болохоор эмэгтэйчүүд уйтгартай.. Ингэхэд урд шөнө согтуу байсан ч би мэдчихсэн.. Анхных чинь биш байсан биздээ?

 Чөтгөр.. Жинхэнэ чөтгөр Жон Жонгүг.. энэ талаар л битгий ярь..

      - Хэл лдээ? Хэдэн удаа хийсэн юм? Олон удаа юу? Уг нь чамайг тийм гэж бодоогүй юмсан.. Тэгтэл бодсоноос ч илүү сонирхолтой охин юмаа.

   Үгүй дээ.. Чи араатан юм байна.. Хэзээ ч өөрчлөгдөхөөргүй тийм л аймшигтай араатан байх..

  Харцнаас нь зайлсхийх гэсэндээ нүдээ аниад өвдөлт болон айдас гэх мэдрэмжээ чагнах явцдаа ийн түүнийг дотроо хараах үест тэрээр доод уруулыг минь чангаар хазчихлаа.  

      - Хурдан ярь, эсвэл ахиад өвдмөөр байгаа юмуу?

  Хатаж орхисон урууланд минь сая нэг юм чийглэг зүйл хүрсэн нь цус байсан агаад хэдийнээ дасал болчихсон шахуу өвдөлтөндөө живсээр буй би арайхийн нүдээ нээж Жонгүгийн ширүүн харцтай тулгарахдаа чадан ядсаар уруулаа хөдөлгөж дуулдах төдий шивнээ гаргав.

      - Араатан.. Чи бол жинхэнэ араатан..

      - Мэдэж байгаа. Би бол засрашгүй араатан. Чи ч бас үүнийг мэдэж л байсан шүүдээ.







teku_jin

190808 21:34

[Jk-н дүрийн хувьд ахин дахин хэлье; so sorry >..<]



- BOY WITH LUV - || JIN [END]Où les histoires vivent. Découvrez maintenant