Untitled 4

653 56 15
                                    



       - Хөөе? Чи Ким Намжүүн, Жин ах аль эсвэл Тэкүтэй ч юмуу холбоо барьсан уу?

       - Золиг минь, би чиний дарга шүү. 

       - Дөнгөж сая надад архи хундагалж өгчихөөд ингэж хэлж байгаа юмуу? Захирал гуай, бид яг одоо компани биш архины мухлагт байна.

   Ийн маргалдах аядангаа нэгнээ шоглон инээд алдсаар өөд өөдөөсөө харан суухдаа согтууруулах ундаагаар цангаагаа тайлах Тэхён бид хоёр.

   Хагас жил гаруйн хугацаа өнгөрчээ..

  Тэдэнтэй салах ёс гүйцэтгэснээс хойш..

  Хэнтэй нь ч ганц ч удаа болов холбоо барьж чадаагүй болохоор ямархуу байгааг нь огтоос хэлж мэдэхгүй нь..

  Гэхдээ маш сайн байгаа гэдэгт итгэлтэй байна..

 Ээж биднийг тасралтгүй ажиглаж байгаа тул ямар нэг бодлогогүй алхам гаргаж яасан ч болохгүй..

  Гэхдээ л үнэхээр их санаж байна..

  Сэтгэл хоосроод хэцүү байна..

  Хурдхан уулзахыг хүсэж байна.. Ахиад хамт баймаар байна..

  Ер нь надад сэтгэл амар, жаргалтай амьдрах тавилан байгаа болов уу?

  Мэдэхгүй юм даа..

   Үнэхээр.. аймшигтай хэцүү байна..

     - Юнгигээс сонссон. Өнөөдөр Намжүүнтай уулзсан бас тэд аюулгүй байгаа гэсэн. Тэр хоёр ч үнэхээр жаргаж байгаа байх даа гэх Тэхёны дуунаар цочисхийн бодлогоширлоосоо салаад өөдөөс нь харахад тэр инээмсэглэсээр гартаа атгаастай хундагатайг хоосолно.

     - Тэгвэл сайн л байна. Жаргалтай байгаа бол болж дээ. Ахиад тулгацгаая.

     - Тэгье! Өнөөдөр ухаанаа алдатлаа уумаар байна! Ганц өдөр юунд ч санаа зовохгүй байцгаая, Жон Хусог!

    - Тулгая!..

  Яагаад ч юм цээж хөндрүүлээд нэг л хачин байна..

  Тэр үеэс хойш л ийм байдалтай болчихсон..

  Шалтгааныг нь мэдэхгүй ч таамаг минь үнэн байхвий гэхээс үнэхээр их айж байна..








teku_jin

190923 23:55

[191006 20:13]

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now